
- УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 09:00 цагт эхэлнэ.
- Баасан гарагийн өглөө бүрийн 8.20-10.00 цагт болдог “Өглөөний шинэ санаа“ цахим уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцоно.
-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 10:00 цагт “Хангарьд” ордонд болно. Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого явуулах тухай, цэргийн албыг дүйцүүлэх иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх “Ахмадын орон сууц-4000 хөтөлбөр”, “Улаанбаатар орон сууц сангийн журам”-ын төсөл, “Нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршлын тухай” асуудлыг батлах юм.
-"Эв, эе-Алтан хэлхээ" сэдэвт чуулга, уулзалтын хэвлэлийн бага хурал 11:00 цагт Тусгаар тогтнолын ордоны 1 давхарт болно. Энэхүү чуулга уулзалтад Монголын нэр бүхий доктор, профессорууд оролцож, Тусгаар тогтнол эх орноо шинэ шатанд хөгжүүлэх, шинэ санаачлага гаргах талаар сонирхолтой яриа өрнүүлэх юм.
-Зүрх судас, дотрын эмч нарын олон улсын онол практикийн хурал 11.00 цагаас УКТЭ-ийн хурлын танхимд болно.
-Цахим Өртөө Коллеж дээр "Монгол орны хөгжилд" оюутны эрдэм шинжилгээний хурал "Инноваци-Ногоон хөгжил" сэдвийн дор болно.
MN мэдээллийн төвд
11.00 цагаас Ховд их сургуулийн оюутны урлагийн тайлан тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
11.30 цагаас Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих “Шинэ тосгон” холбооноос “Хувь хүний хөгжлөөр нийгмээ хөгжүүлье” сэдвээр хэвлэлийн хуралтай.
12.00 цагаас “Energy Mongolia-2013” олон улсын эскпо болохтой холбогдуулж ЭХЯ, Эрчим хүчний хөгжлийн төв, “Глобаль” группээс мэдээлэл хийнэ.
13.00 цагаас ИЗНН-ын “Иргэний зориг” эвслээс мэдээлэл хийнэ.