Орхон аймагт шар усны үер хавартаа байнга болдог бөгөөд энэ хавар айлууд мөн усанд автчихаад байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүнчлэн тус аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутагт Хонхорын задгай гарам дээр шар усны үерт автаж хүн нас барсан байна. Тус гармаар 45 настай 3 эхнэрийн хамт мотоцикльтой гарч яваад усанд унажээ. Энэ үеэр тэнд байсан 17 настай гурван хүүхэд эхнэрийг нь уснаас гаргаж чадсан ч нөхөр нь живсэн гэнэ. Хүүхдүүдийн нэг болсон явдлын талаар аймгийн Онцгой байддын албанд мэдээлэл өгснөөр аврагчид ирж, талийгаачийн цогцсыг уснаас гаргасан байна. Д.Ундрах "24tsag.mn"





















































Сэтгэгдэл (2)