МИАТ-ээс их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж
байгаа МИАТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхоны өмгөөлөгч мэдээлэл өгөх юм.

МИАТ-ээс их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа МИАТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхоны өмгөөлөгч мэдээлэл өгөх юм. Мэдээллийг өнөөдөр 11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд өмгөөлөгч Ц.Монгол хийх юм байна. МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэбилэг нар шалгагдаж байгаа. Ц.Орхон, албаны дарга байсан Ч.Хоролсүрэн, Ү.Цэцэгмаа, “Монголиан эйрлайнс” группын захирал асан н.Суурьтогтох, “Монголиан транс” группын үүсгэн байгуулагч С.Батхишиг, Б.Мандахбаяр, Голомт банкны “Солонго” төвийн захирлаар ажиллаж байсан н.Саранцэцэг нарын 10 хүнийг сэжигтнээр татсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)