Өчигдөр Халимагт Түвдийн “Дрепунг Гомага” хийдийн лам нар мандал
зохиож, амьд бүхний эрүүл мэндийн төлөө маань уншиж эхэлжээ. Тэд
Халимагийн шажин лам Тэло Түлкү Ринпочейн урилгаар тус нутагт заларсан байна.

Өчигдөр Халимагт Түвдийн “Дрепунг Гомага” хийдийн лам нар мандал зохиож, амьд бүхний эрүүл мэндийн төлөө маань уншиж эхэлжээ. Тэд Халимагийн шажин лам Тэло Түлкү Ринпочейн урилгаар тус нутагт заларсан байна.
Халимагийн болон “Дрепунг Гоманга” хийдийн лам нар долоо хоногийн турш мөргөл үйлдэх юм байна. Бурхны шавь нар Элстэйд мандал өргөхөөс гадна, зон олны хувь тавилан засах, өвчин сэргийлэх, амьд бүхний цэцэглэлтэд туслах ёслол үйлдэх аж. Мөн ОХУ-ын районуудад очиж, мөргөл үйлдэхээр төлөвлөжээ.
Д.Идэр