Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
МН мэдээллийн төвд 11.00 Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хэрэгтэй холбогдуулж ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 107 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон. Гэвч тэдэн дунд зохих журмын дагуу лиценз авсан иргэд хохирч байгаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/601, А/688 тоот захирамжаар, зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж орон сууц захиалж хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандлаа.
12.30 Сүүлийн хэдэн жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй амьтны хүрээлэнг хаах шийдвэр гаргасныг эсэргүүцэж 100 амьтан, 1000 иргэн оролцсон жагсаал зохион байгуулах болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
Сэтгэгдэл (1)