Өнгөрсөн онд жолооны үнэмлэхний хэвлэлт зогссоноос хойш шинэ жолооч нарын үнэмлэхийг олгохгүй байгаа.

Өнгөрсөн онд жолооны үнэмлэхний хэвлэлт зогссоноос хойш шинэ жолооч нарын үнэмлэхийг олгохгүй байгаа. Тэгвэл энэ бүх бөөгнөрсөн жолооны үнэмлэхийг яаралтай гаргахаар Замын цагдаагийн газар анхаарч ажиллаж байгаа аж. Мөн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдийн үнэмлэхийг тасралтгүй олгож байгаа юм. Гэвч 3000 гаруй иргэд шинэ үнэмлэхээ авахгүй, түр үнэмлэхтэйгээ замын хөдөлгөөнд оролцоод байгаа гэнэ. Тиймээс материал бүрдүүлээд өгсөн жолооч нар үнэмлэхээ ирж авахыг Замын цагдаагийн газрын холбогдох албаныхан манай сайтаар дамжуулж уламжиллаа.
24tsag.mn