Өмнөх оны төгсөгчид зургадугаар сарын 1-7-ны хооронд суудлын шар
хуудсаа авахыг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа. Харин энэ оны
төгсөгчид суудлын шар хуудсаа сургуулийн захиргаагаар дамжуулан авах юм
байна.

Өмнөх оны төгсөгчид зургадугаар сарын 1-7-ны хооронд суудлын шар хуудсаа авахыг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа. Харин энэ оны төгсөгчид суудлын шар хуудсаа сургуулийн захиргаагаар дамжуулан авах юм байна.
Мөн Боловсролын үнэлгээний төвөөс улсын хэмжээнд бүртгүүлсэн шалгуулагчдын тоог эцэслэн гаргажээ. Энэ онд нийт 43864 шалгуулагч бүртгүүлснээс 37449 нь төгсөхангийнхан, үлдсэн нь өмнөх оны төгсөгчид байна. Шалгалтыг улс даяар зургадугаар сарын 14, 15, 16-нд авна. Математик, физик, химийн хичээлийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, бусад хичээлийнх 80 минут байхаар тогтжээ.