Эрүүл мэндийн яамны өмнөх төрийн нарийн бичгийн даргын авлигалын асуудал ихээхэн анхаарал татаж байгаа. Асуудал зөвхөн Н.Түмэндэмбэрэлээр хязгаарлагдахгүй олон хүнийг хамарна гэж эх сурвалж мэдэгдээд байгаа. Одоогийн сайд Н.Удвал ч өмнөх удирдлагуудын тендерийн будилаан, авлигалын асуудлыг сайтар шалгуулах хүсэлтэй байгаа аж. Тиймээс ЭМЯ-ны өмнөх удирдлагтай холбоотой гэмт хэргийг шалгаж буйтай холбогдуулан АТГ-ын дарга Н.Ганболдтой уулзсан байна. Бас яаман дээрээ АТГ-ынхныг урьж сургалт хэлэлцүүлэг ч зохион байгуулжээ. ЭМ-ийн сайд Н.Удвал АТГ-ын удирдлагад мэдэгдсэнээр бол өмнөх хүмүүсийн будилаантай холбоотой асуудлаар шаардлагатай мэдээллийг яамны зүгээс хурдан шуурхай гаргаж өгөхөд бэлэн гэдэгээ илэрхийлсэн байна. Энэ байр суурийнхаа дагуу АТГ-ынхны хүссэн баримт бичигүүдийг ч эхнээс нь шуурхай өгч эхэлсэн байна. Ийнхүү МАН-ынхан оролцсон гэх дуулиант 1.6 тэрбумын авлигалын асуудлыг илчлэхэд Н.Удвал сайд санаачилгатай ажиллаж эхэлжээ.24tsag.mn





















































Сэтгэгдэл (16)