Японд сүүлийн үед танилцах үдэшлэг зохиох нь түгээмэл болсон ажээ.
Үүнийг мэргэжлийн сүмогийн холбооны удирдлага ч онцгойлон ажиглаж,
сүмочдоо охид бүсгүйчүүдтэй танилцуулах тал дээр анхааран ажиллахаар
болсон байна.

Японд сүүлийн үед танилцах үдэшлэг зохиох нь түгээмэл болсон ажээ. Үүнийг мэргэжлийн сүмогийн холбооны удирдлага ч онцгойлон ажиглаж, сүмочдоо охид бүсгүйчүүдтэй танилцуулах тал дээр анхааран ажиллахаар болсон байна. Тухайлбал, ирэх сарын 19-нд буюу башёгийн найм дахь өдрийн үдээс хойш сүмогоор барилдаж эхэлж буй залуу бөхчүүдийг 100 гаруй бүсгүйн хамт сүмогийн “Кокүгикан" ордны зоогийн газарт дээд зиндааны бөхчүүдийн барилдаан үзэхийг урьжээ. Энэ үеэр сүмочдод охид бүсгүйчүүдтэй танилцах боломж олдох юм байна. Уг арга хэмжээгээ сүмогийн холбооныхон “Бид залуу сүмочдодоо хайр сэтгэлийн зууч нь болохыг хүссэн юм” хэмээн тайлбарлажээ.
24tsag.mn