Шувууны ханиад, газар хөдлөлт хоёр Монголын хил рүү дөхсөөр байна

Өмнөд хөршид маань шувууны ханиад 20 орчим хүний, Сычуаны газар хөдлөлт 200 хүний амь авч одоод байна. Шанхайгаас эхэлсэн ханиад хойшилсоор Бээжинд хүрсэн бол өчигдөр орой Өвөр Монголд 5,3 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн голомт цэг нь монгол үндэстний оршин суудаг Ляонин муж болон Өвөр Монголын ӨЗО-ны зааг орчим гэж Хятадын хэвлэлүүд мэдээллээ.
Өчигдөр 17 цаг 11 минутад болсон газар хөдлөлийн голомт Өвөр Монголын Тунляо, Ляонин мужийн Фусинь орчимд газрын хөрснөөс 6 км орчим гүнд байжээ. Эвдрэл хохирлын тухай одоогоор мэдээ ирээгүй байна. Сычуаньд амиа алдагсдын тоо 200, шархадсан хүн 11,8 саяд хүрчээ.
Сэтгэгдэл (4)