
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн зарим, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 6-11 градус, говь талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи хойш эргэж секундэд 6-11 метр, 11-13 градус дулаан байна.
Сэтгэгдэл (1)