
Билгийн тооллын: 18. Дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр
Наран ургах шингэх: 05.55-20.05
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.