Манайх анх удаагаа олон улсын хэмжээний томоохон хурлыг зохион
байгуулж, нэгэн зэрэг өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авлаа.
Бэлтгэлийг харагдах байдал талаасаа сайн хийсэн ч дотоод зохион
байгуулалт муу байгаа талаар гомдол гарах болжээ.

Манайх анх удаагаа олон улсын хэмжээний томоохон хурлыг зохион байгуулж, нэгэн зэрэг өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авлаа. Бэлтгэлийг харагдах байдал талаасаа сайн хийсэн ч дотоод зохион байгуулалт муу байгаа талаар гомдол гарах болжээ.
Зарим хуралууд сэтгүүлчидэд хаалттай болж байна. Гаднаас ирсэн олон улсын томоохон байгууллагын сэтгүүлчдийг хооллох асуудлыг шийдвэрлээгүй байж. Тэд хаана хооллох талаар лавлахад бид мэдэхгүй гэж холбогдох албаныхан тайлбарлаж буй мэдээлэл тараад байна. Манай улсыг болоод хурлын үйл ажиллагааг гадаад ертөнцөд харуулах учиртай хэвлэлийнхэнд ингэж хандаж байгаа бол бусад байгууллагын төлөөлөгчидөд яаж хандах нь тодорхой гэж эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)