“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авсан аж ахуйн
нэгж хүсэлт гаргасан тохиолдолд төлсөн төлбөрийг нь буцааж олгохоор
болжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авсан аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тохиолдолд төлсөн төлбөрийг нь буцааж олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл худалдан авсан хувьцааг нь эргүүлэн авах ажлыг нэг удаагийн арга хэмжээ болгон зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Хувьцаагаа буцааж, төлбөрөө эргүүлэн авах хүсэлтэй компаниуд нөгөөдрийн дотор харьяа татварын хэлтэстээ албан бичгээр хүсэлтээ өгөхийг Татварын ерөнхий газраас санууллаа. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээж авахгүй юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 1525 аж ахуйн нэгж худалдан авч 27 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлсэн байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/