АОХН-ын хурлын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 150 орчим гэмт хэрэг
бүртгэгдсэн байна. Үүнээс дээрэм, булаалтын гэмт хэрэг ихсэх хандлага
ажиглагдаж байгаа аж. Одоогоор

АОХН-ын хурлын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 150 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс дээрэм, булаалтын гэмт хэрэг ихсэх хандлага ажиглагдаж байгаа аж. Одоогоор хэргийг 16-19 насны хүүхдүүд үйлдсэнийг тогтоогоод байгаа юм байна. Мөн гадаадын иргэдэд халдсан гэмт хэргүүд гарсан аж. Цагдаагийн байгууллагын ажилтнууд шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг саатуулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа юм. Халдлагад өртсөн иргэд манай улсад түр хугацаагаар оршин сууж, зорчиж байсан Сайд нарын уулзалтад оролцоогүй хүмүүс байжээ. Сайд нарын уулзалтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Одоогоор 3000 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/