
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халхголын саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Халх голын сав газраар 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.