
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийнхээ гэрийн сэйфэнд нуусан их хэмжээний юань алдагдаж, эргэн олдсон тухай хэргийн дараахан түүнийг гадаад зугтсан гэж хэвлэлээр бичиж байсан билээ. Тэгвэл энэ талаар албаны хүнээс тодруулахад Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг олон улсын хуралд оролцох ажлаар гадаадад яваа гэлээ. Түүнийг Монгол Улсаас дүрвэсэн учир Интерполоор эрэн сурвалжилж байгаа мэт мэдээлэл тарсан нь ор үндэсгүй юм байна. Н.Хүрэлбаатар “Ахмад настанд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээх нь” сэдэвт олон улсын хуралд оролцож илтгэл тавьсан, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байгаа, удахгүй эх орондоо эргэж ирэх гэнэ.
Сэтгэгдэл (4)