Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.МН мэдээллийн төвд 11.30 цагт Монголын оюутан залуусын нэгдлээс оюутны 70000 төгрөгийн талаар болон Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт оюутан залуусын санал хүсэлтийг уламжлах асуудлаар мэдээлэл хийнэ.
Мөн 12.00 цагт УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “Хайр, цаг хугацаа, үнэн” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
Өнөөдөр 15.00 цагт ИЗНН-ын Үндэсний хорооны хурал Хууль зүйн үндэсний төвд болно.
Кино урлагийн дээд сургууль дээр 12.00 цагаас ”Venus 6” Урлагийн их наадмийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд Мод тарих үндэсний өдрийн нээлтийн арга хэмжээ болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗГ-ын гишүүд болон Хотын удирдлагууд оролцоно.
11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Монголын Хэвлэл мэдээллийн салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээлэл, хөгжил дэвшил, бэрхшээл, асуудлын талаарх мэдээллийг тус хүрээлэнгээс танилцуулна.
МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал 11.00 цагт, Бага чуулган 15.00 цагт эхэлнэ.
12.00 цагаас Зам тээврийн яаманд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын төслийн барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчтэй хийх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.




















































