Хүн худалдаалж, хүчиндсэн хэргийг давтан үйлдсэн бүлэг Д.Мөнхсайхан нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд хаалттай эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас ирэх зургадугаар сарын 5-ыг хүртэл хойшилжээ. Учир нь өмгөөлөгч Б.Тэнгис, Д.Энхтунгалаг нар Нийслэлийн шүүхэд хуралтай байсан учир шүүх хурал давхацсан гэдэг үндэслэлээр ийнхүү хойшлуулсан байна. Харин Д.Мөнхсайхан нар гадуур батлан даалтад байсан бол өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1, 126.2.3-т зааснаар буруутган шүүжээ.Д.Ундрах /24tsag.mn/




















































