МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх Б.Жавхлантөгс нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр цагдан хорих 461 дүгээр ангид болно. Жил гаруйн өмнө тус сургуулийн сургалтын албаны Б.Жавхлантөгс нарын багш, мэргэжилтнүүд төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгнө хэмээн авлига авсан байна. Ингээд оюутнуудын дүнг засаагүйгээс төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрч уг хэрэг илэрсэн байдаг. Оюутнууд “Сургалтын албаны мэргэжилтэн Б.Жавхлантөгс нар зуучлагч оюутнуудаараа дамжуулж сургалтын алба дүн засна гэж нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авсан” хэмээн ярьж улмаар энэ хэргийн байцаалт эхэлсэн юм.Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (2)