Малын гоц халдварт өвчин сүүлийн үед орон нутагт багагүй гарах болсон. Үүнтэй холбогдуулан зарим орон нутагт хөл хорио цээр тогтоогоод байна.Тухайлбал, Өвөрхангай аймгийн Төгрөг, Архангай аймгийн Хашаат, Увс аймгийн Наранбулаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумдад “галзуу”, Булган аймгийн Орхон, Хангал, Төв аймгийн Сэргэлэн сумдад “үхрийн хорт салст халуурал” өвчин тус тус гарсан тул Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм одоог хүртэл үргэлжилж байна.
24tsag.mn




















































