
Сургууль, цэцэрлэгийн бүртгэл явагдаж байна. Харьяаллын дагуу сургууль, цэцэрлэгтээ хамрагдаж чадахгүй, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Сургууль, цэцэрлэгийн багш нарын хичээл заах арга барил тааруу байна гэсэн гомдол, шүүмжлэл олон иржээ. Цэцэрлэг сургуулийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг цэцэрлэгт тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн хамран сургах тойргийг Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар баталсан байна. Энэ асуудлаар ойрын хугацаанд иргэдэд мэдээлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яам хариу өгсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)