зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таван настай хүүгээ заазуурдаж хүнд гэмтээсэн хэрэг гарлаа

2013-5-12
0
ЖИРГЭХ
Таван настай балчир үрээ заазуурдаж хүнд гэмтээсэн аймшигт хэрэг гарчээ. Хүүг зодсон эцэгт олон нийт бухимдлаа илэрхийлсээр байна. Энэ талаар хохирогч хүүд эмнэлэгийн тусламж үзүүлсэн эмч өөрийн фэйсбүүк хуудсандаа дараах мэдээллийг оруулжээ. Хэргийн талаар бид албаны эх сурвалжуудаас эргүүлэн тодруулах болно.
таван настай хүүгТаван настай балчир үрээ заазуурдаж хүнд гэмтээсэн аймшигт хэрэг гарчээ. Хүүг зодсон эцэгт олон нийт бухимдлаа илэрхийлсээр байна. Энэ талаар хохирогч хүүд эмнэлэгийн тусламж үзүүлсэн эмч өөрийн фэйсбүүк хуудсандаа дараах мэдээллийг оруулжээ.

2013.5.10-нд 15.00 цагийн үед ажил дээрээ таван настай хүүхэд заазуурдуулсан гэсэн чихэндээ ч итгэмээргүй дуудлага авлаа.

 Дуудлага авснаас хойш 8-9 минутын дараа БЗД-ийн товчоон дээр цагдаа хүлээж байгаа гээд тосон уулзаж уг газар луу очлоо. Нүдэндээ ч итгэхээргүй аймшигтай дүр төрх... Таван настай хүү үнэхээр тамлах яргалах гэдгийг амсжээ. Хүүгийн толгой нүүр хэсэгт хөхөрсөн хавдсан гематомтой нуруу цээжний хэсгүүдэд зүсэгдсэн, цус гарсан шархтай дал мөрний хэсгүүдэд хазагдаж гүн орсон шүдний оромтой байв. Очиход хэсгийн цагдаа ирсэн хүүг ийм болгосон түүний ЭЦЭГ гэх 40 гаран насны нөхрийг саатуулсан байв.

Хүүд яаралтай тусламж үзүүлж боолт хийж цус тогтоож байхдаа миний хоолой зангираад ерөөсөө болдоггүй. Хүүгээс яаж байна. Миний хүү өвдөж байна уу? гэхэд тийм хүнд шархтай гэмтэлтэй хэрнээ ДАЖГҮЙ ЭЭ БИ ТОМ БОЛООД БӨХ БОЛНО гэж хариулаад намайг уйлуулах дөхсөн хэрнээ өвчин намдаах тариа хийх гээд тариур гаргаж ирэхэд айж уйлав.  Хүүхэд юмдаа. Ингээд хүүг эмнэлэгт хүргэх хэрэгтэй болж тэрхэн зуур гэрийг ажиглаад гарахад хөглөрсөн үмхий санхай архины шилэн дунд хүүгийн ах зургаан настай жаал, дүү нь хоёр настай бяцхан охин бас л нил шарх сорви болсон царайтай айдас дүүрэн нүдтэй атлаа ер уйлахгүй хэзээний ийм юманд дасчихсан юм шиг юу болсон талаар ЯРГАЧИН ЭЦГИЙНХЭЭ хажууд хэн ч юу ч хэлэхгүй байв. Ээж нь гэх эмэгтэйн нүд нь хөхөрсөн чих нь хазагдсан хүзүү ер нь бие нь тэр чигтээ л шарх сорви байлаа. "Энэ муу яргачин дандаа ингэдэг" юм гэж эхнэр орилно. Нөгөө саатуулагдсан нөхрийг цагдаа авч явахаар болов. Харин би хүүг ээжтэй нь хамт авч явахаар болоход хүүгийн ах зургаан настай жаал хоёр настай охин хоёр гэртээ үлдэхээр болоод "Халуун саванд хар цай байгаа шүү аятайхан хийгээд ууцгаагаарай" гэж ээж нь захив. Тэр нь тэдний бараг өдрийн хүнс юм шиг өөр юу ч алга.Цагдаа дараа дараагийн арга хэмжээг авна үлдсэн хүүхдүүдэд анхаарал хандуулна гэсэн тул би эмнэлэг явах зуур хүүгээс болон ээжээс нь хэдхэн зүйлийг тодруулж асууж амжив. Яаж байна миний дүү ? яагаад чамайг зодсон? би хэнд ч хэлэхгүй аав нь дахиж ирэхгүй гэхэд үнэн үү гэсэн нүдээр над руу харж байснаа аав намайг ална гээд зодсон чи муу янхан ээжийгээ дагаад зайл гэсэн тэр гичийгээ олж ир гэсэн гэнэ. Чамайг яаж зодсон ? намайг гартаа чулуу атгаж байгаад толгойруу цохисон, ханаруу шидсэн, элэгдсэн ( элэгдэх гэдгийг сайн мэдэж байлээ ) тэгээд хазсан өшиглөсөн тэгээд дарж байгаад агааг хутга аваад ир үгүй бол чамайг ч гэсэн ингэнэ хүзүүг чин хэрчинэ гэсэн тэгээд агаа заазуур авч ирсэн аав миний нурууг зүсээд байсан би уйлсан миний амыг дарж байгаад бүр чанга зүсээд надаас цус гарсан гэнэ. Аймшигтай... Ээжээс нь яагаад ингэдэг юм юу болсон талаар асуухад байнга ингэдэг юм архи уух тоолондоо намайг үхтэл зоддог хүүхдүүдээ авч чадахгүй өөрөө зугатаад цагдаа дууддаг.

Өөрийн нь хүүхдүүд тэхдээ хүнийх гээд зодоод байдаг гэнэ. Урьд нь зөндөө цагдаа дуудаж өгч байсан 2-3 хоноод л гараад ирдэг архи гарсан гэр бүлийн маргаан өөрсдөө шийд гэдэг журмаар гараад ирдэг зарим тохиолдолд гуйж гуйгаад байхаар нь очоод суллалуулчихдаг бид хэдэд зугатаад очих газар байхгүй холдох л юм бол хүүхдүүдийг намайг алаад жалганд булна гээд байдаг урьд нь өчнөөн авгай сольсон ийм зүйл хийдэг байсныг нь сүүлд мэдсэн Баянзүрхийн хэсгийн цагдаа андахгүй гэнэ. Хүүхдүүдтэй урьд нь олон удаа ингэж харьцаж байсан уу гэхэд тэгдэг байсан хүүг төмрөөр хөлийн цохиж гэмтээчээд хүмүүст гутал холгосон гэж хэл гээд зоддог ахыг нь ханаруу савдаг бүр бага охиныг найман сартай байхад нь ална гээд тогооруу шидэж нэг талын хөмсөг нь задарсан нүд нь солир болсон гэнэ. Мөн эхнэрээ жирэмсэн байхад зулбасагаа ална гээд том гэдэснээс нь бүсээр доош татаад байдаг байсан хүн хазаж мөргөж яргалдгаараа тэр хавьдаа андашгүй хөгийн новш гэнэ. Хоёр хүүгээр байнга шил лааз түүлгэж олж ирснээр нь архи ууж зодож дарамталдгыг хүмүүс хадам ээж аав өөрийн ээж аав нь мэддэг яаж ч чадалгүй явах газар нь явуулаа л гэдэг гэнэ. Энэ удаад нэг мөсөн явуулчих арга байдаг болуу эмчээ гэж эмнэлэг хүрэх тэрхэн зуур цухас дурьдаад өнгөрсөн энэ хүүхдүүдийн зовлон энэ.

Өшөө цааш шалгаад мэргэжлийн байгууллага нь анхаарлаа хандуулвал энэ новш хичнээн хүүхдийг ингэж тамлаж зовоосныг таашгүй. Энэ эцэг гэх нөхөр нь БЗД дүүргийн 22 товчооны орчимд байдаг ба тус дүүргийн 1-р хорооны цагдаад саатуулагдахаар авч явсан бөгөөд би ч гэсэн тэрийг маргааш битий гэртээ очоосой гэсэндээ гэрт үлдсэн хоёр хүүхдийг яасан бол гэхээс зовж энэхүү мэдээллийг орууллаа. Та бүхэн хэлэх газар нь хүрэх ёстой хүмүүст нь хүртэл SHARE хийж тусална уу. Ер нь энэ мэтийн хүүхэд , эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нийгэмд маш их газар авсан нь НЯТТ төвийн эмч нар болон Хэсгийн цагдаа нарт ажиглагддаг бөгөөд саяхан намар мөн үүнтэй төстэй хүүхдийн хүчирхийлэл гарч хүүхэд ГССҮТ хүнд ирж байсан нэг эмч төрсөн эхийгээ хүчинддэг гаж залуу байдаг дуудлаганд очиж л , 14-15 настай охидууд хэзээний архичин тамхичин болчихсон 10 настай дүүгээ архиар шахаж дарамталдаг, эцэг эх нь ч гэж архичин өөрсдөө тэднийгээ хүчирхийлдэг ПИЗДА гэдэг үг бараг тэдний нэр нь, ядуу эсвэл хөдөөний гэх тодотголтой бага насны охидын хүчирхийлэл тэднийг биеийг нь үнэлүүлэх дарамтлах согтоож хүчиндчихээд хотын захад аваачаад хаяцан байх зүйл бараг хэвийн үзэгдэл шахуу тэд ч тэр амьдралдаа хутгалдаад ирээдүйд бий болох аймшигт хүмүүсийн суурь нэмэгдсээр л байна шүү дээ . ХҮМҮҮСЭЭ SHARE хийж туслаарай энэ тухай нэг ч гэсэн нийгэмийн сэтгэхүйд багаарч болтугай нөлөөлж чадах хүн сөхөж яриасай хэлэх газар нь хэлж туслаасаай гэж хүсэж байна.

Хүүхэд бол -ХҮН!. Тиймээс төрүүлж өсгөсөн гээд эцэг эх нь, ардын багш гээд багш нар, мах цусан төрөл юм гээд эмээ, өвөө, авга нагац, хол ойрын хамаатнуудын хэн нь ч "Алган боов" хүртээх эрхгүй. Хүүхэд гэдэг чинь томоогүй, энэ ертөнцөд нисэн ирээд танилцаж бүрэн дуусаагүй ТЭНГЭРИЙН ЭЛЧ нар юм болохоор алдана, хагална, эвдэлнэ, торниж гүйцээгүй ч өөрийн гэсэн ТАРХИ-тай юм болохоор биднийхээр биш өөрийнхөөрөө хийх гэнэ. Тэр бүрд нь зодож шийтгэх эрх хэнд ч байхгүй. Эцэг эх байж чадахгүй, тэнгэрийн тэр бяцхан элч нарыг зодохгүйгээр хүмүүүжүүлэх тархины бяргүй хүмүүс хүүхэддээ гар хүрдэг бол яг энэ өдрөөс боль. Хүүхдээс савраа тат. Эргэн тойронд чинь хүчирхийлэлд өсч өндийж байгаа хүүхэд байгааг мэддэг бол тэр бяцхан иргэний эрхийг хамгаалж байя хэмээн уриалж байна.


Хэргийн талаар бид албаны эх сурвалжуудаас эргүүлэн тодруулах болно.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • byambaa (203.91.117.4)
    arai l denduu yumaa ter etsegiig sain shalgaad shorond n hataamaar l hun bna arai ch dee engej tamlaj bdag ene huuheduuded yaj tuslah be
    2013 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (175.212.228.124)
    Iim huuhduud zunduu bga Tsagdaa nar ni medseer baij sullaj taviad bhdaa yadgiin Iim uruvdultei amidraltai zovson huuhduudiig oir orchmiin humuus ni ch gesen tuslaj bh heregtei Iim jaahan amitniig zusej yargalaad bhdaa yahav dee Yamar ih uvduj yamar ih aisan bol huurhii Ene horvoogiin buh huuhduuded az jargal husie
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • bilgee (202.179.11.170)
    arai l denduu yumaa hunii etseg gej heleh ch hestuu yum naad huniig chin yaamaar ch yumdee alsan ch bagadhiin neeree
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • ЦЭЭГИЙ (124.158.109.78)
    ХАМГИЙН МУУ ҮГЭЭР ХЭЛСЭНЧ БАГДААД УУР ХҮРЭЭД Б.НА
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • ЦЭЭГИЙ (124.158.109.78)
    ХАМГИЙН ХҮНД ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ТЭР МУУ НОВШИЙГ Ч БАС ИЙМ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.131)
    энэ ***** одоо хэн бэ явдаг газар нь явуулаач арчаагүй хог муу гөлөг өөрөө хүүхэд байгаагүй юм байхдаа ийм хэрэгт чангахан арга хэмжээ авдаг болмоор юм багачууд чинь бидний ирээдүй ш дээ
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • maagii (122.201.18.46)
    ene huuhdiin setgel aidasaar duuren bgaa. mash sain anhaaral tavih heregtei. nudneesee nulims unagan bj unshlaa. arai ch dee. Mun manai ulsad huuhdiin sain hemjeenii asrah bii boloh heregtei bna. Niigmiin hetsuu amidarlaas bolj uhamsar muutai humuus araatan bolj bna. iimerhuu ymnuudiig horidog gazar ni horiod mash sain ajil hiilgej bh heregtei. tend ni horiod hevtuuleed bailguigeer. ene Deed ulsuudiin nudend ulaan mungunoos oor ym haragdahgui ymdaa. ene tal deer ard irged bosoh l heregtei bgaa ymdaa. busad buh humuus sonsohoor boltol ni. yamaar ch ymbe dee. yasan muuhai humuus be.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Монгол (202.179.11.98)
    үр хүүхэддээ араатан шиг харьцдаг ийм хүмүүсийг цаазаар авах хэрэгтэй. Хуулийн хатуу рхариуцлага тооцож хүүхдүүдийг нь улсын асрамжинд авах хэрэгтэй
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • jarg***** (106.3.61.49)
    hvvhed ehneree altsan hoino ni l shorond oruulah bailgvidee
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.94.42)
    бараг зандалчилдаг амьтан байна. шоронд нь явуулах хэрэгтэй. энэ хүүхэд том болоод ямар хүн болох бол доо...
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • MNG (90.176.156.165)
    ARCHAAGUI ETSEG EHIIG yaj ur huuhdee tamalj basan teren shigne tamal. Odoo bol huuhdiin tuluu buh yum hiimer yum neg hooson duu gaar yadag yum be. Hooson duu huuhdiig az jargaltai bolgon gejuu.Ternii ornd huuhdiin tuluu huuli gargaj huuhdiin tuluu buh yum hiisen deer .
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.8.82)
    buh nasaar ni shorond hiigeech ee huuhdee alchihval yah ym be niigmees yaraltai tusgaarlah heregtei iim yumnuudig tsaash ni haruulj baih heregtei shdee. yugaa hiij amid yvah yum be ene adguus
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • hohirogch (2.126.21.168)
    Hohirogch ni hohirogchoo toruuldeg gedeg! Baga balchir nasandaa bie setgel sanaanii hun daramt zoduur nuduur doromjlol amssanaas bolj hun evderdeg gej uzdeg yum bilee. bodvol ene hargis etseg chi gesen bagadaa busdiin hair halamj gedegiig amsalguigeer ossonbolov uu!? Gehdee dahij iim 2, 3 n hargis huniig bii bolgohguin tuld etsegiig ni ger bulees burmoson tusgaarlah arga hemjee avah ni zuv. Medeej uildel ni gemt hergiin chanartai tul zohih shiitgeliig uzuulehees oor argagui! Mongoliin niigemd edgeer asuudald uls suuritai handaj setgel sanaani zasalaas avhuulaad, niigemiin hamgalalt, ger bul, huuhdiin erhiin talaar ij buren arga hemjee avchi chadah mergejilten chi alga tiim system chi alga.ene baidalaaraa yavbal niigemd neg heseg tuiliin zerleg balmad gemt hereg uildej bolzoshgui humuusiin davharag bii boloh ni damjiggui
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.179.23.32)
    Etsgiig ni ooriig ni zaazuurdah ymsan.
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.18.144)
    тэр алуурчны зургийг тавиачээ.24 цагийн малнуудаа.
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.200.148)
    yah gj iim huntei suudag bnaa muu l eej bna iim boltol n bj l bdag
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • zochin (65.94.137.102)
    Naadhaa shorond hataagaachee
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.170.69.196)
    iim byzar uymnyydiig tsaazaar abakh uym uu bukh nasaar ni khorikhgui bol bytsaj ireed bur alakh bailgui iim niigmiin shaarnyyriig ELBEGDORJ urshuuduguu boliwol taarna myy khyjaa
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • ok (202.55.180.89)
    enebol ene buzar mongo hsutsen niigemiin balag .hsuud nulims dusdag bna hs tee.***** ***** baasiig daan ch elbegee orhsoono doo
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
  • цэм (202.179.11.98)
    бууд пиздааг
    2013 оны 05 сарын 12 | Хариулах
    • зөв
      2013 оны 05 сарын 12
    • Хонгорзул
      Манай цагдаа нар ийм хүмүүсийг сайн шалгаж байж гаргадаг байх хэрэгтэй.Эрүүл болгоод л гаргадаг энэ бол буруу гэртээ энэ мэт зовлон учруулдаг олон зэвүүн юмнууд байга шүүдээ энэ хүү хэрэв амь насаа алдсан бол сая л манайхан гэнэт ухаарах байх. Хүүхдүүдийг гэдэс бүтэн байлгах асрамжинд өгсөн нь дээр ээж нь өөрийгөө болгоно биз гол нь хүүхдүүд л байна
      2013 оны 05 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 40 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 52 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 39 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 52 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 0 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 8 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 12 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 13 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 14 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 36 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 58 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 2 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 46 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 34 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 8 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 12 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 20 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 27 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК