
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.