Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хороо буюу Сансарын туннелийн 51
дүгээр байрны нэгдүгээр орцны зургаагаас долоон давхарын шатан дээр
мөнгөн ус алдагдсан тухай өчигдөр мэдээлсэн билээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хороо буюу Сансарын туннелийн 51 дүгээр байрны нэгдүгээр орцны зургаагаас долоон давхарын шатан дээр мөнгөн ус алдагдсан тухай өчигдөр мэдээлсэн билээ. Онцгой байдлын хэлтсийнхэн мөнгөн усыг зориулалтын тоос сорогчоор сорж, саармагжуулах, тусгай уусмалаар ариутгах арга хэмжээ авсан бол мэргэжлийн хяналтынхан лабораторийн шинжилгээ хийж байгаа юм. Мөнгөн ус тухайн орчинд зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байсныг холбогдох албаныхан мэдээлсэн. Шар будааны хэмжээтэй мөнгөн уснууд ил байсныг соруулж авсан байна. Тэгвэл Цагдаагийн байгууллага үүнийг хаанаас алдагдсаныг тогтоохоор тус давхрын дөрвөн айлыг шалгахад нэг айлаас бага хэмжээний мөнгөн ус олдсон байна. Энэ үеэр тус байранд хөл хорио тогтоосон бөгөөд нийслэлийн Аврах ангийнхан орцыг тусгай уусмалаар ариутгаж, айл өрхийг маргаанцтай усаар шалаа угаахыг зөвлөлөө. Мөн зургаа долоон давхарт жирэмсэн болон бага насны хүүхэдтэй хүмүүсийг өчигдөр шөнөдөө гэртээ хонохгүй байхыг анхаарууллаа. Одоогоор мөнгөн усны шинжилгээний нэгдсэн хариу гарааагүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/