Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1,5 тэрбум ам.долларын зарцуулалтын талаар мэдээлэл сонслоо

2013-5-17
0
ЖИРГЭХ

бондын асуудлаарУИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-05-17/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар 1.5 тэрбум америк долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэлдээ, “Өнөөдрийн байдлаар Чингис бондын мөнгийг зарцуулахтай холбогдуулж Аюулгүйн зөвлөлөөс зөвлөмж гарч энэ мөнгийг юунд зарцуулж болохгүй вэ гэдэг дээр тодорхой чиглэлүүд өгсөн. Ингэснээр халамжийн шинжтэй арга хэмжээнүүдэд энэ мөнгийг зарцуулахгүй, харин бүтээн байгуулалтын шинжтэй арга хэмжээнүүдэд зарцуулна. Зарцуулахдаа нийт төсөвт өртгийн 3.1 хувиас дээшгүйг бондын мөнгөнөөс гаргана гэсэн зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Дээр нь бондын асуудлаар бодлогын зөвлөл байгуулах ёстой. Энэ зөвлөлд УИХ-ын Төсөв, Эдийн засгийн Байнгын хороодын дарга нар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч, холбогдох Засгийн газрын гишүүд оролцсон байгаа. Зөвлөлийг байгуулах явцад УИХ дахь МАН-ын бүлгээс өөрсдийн төлөөллийг оруулах хүсэлт гаргасныг бид хүлээн авсан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл төлөөллөө бондын зөвлөлд оруулаагүй байна. Бондын зөвлөл шийдвэр гаргахгүй байгаа ч төслүүдийг нарийвчлан сонсож байгаа. Бондын зөвлөлөөс зөвлөмж болгосон төслүүдийг Засгийн газар хуралдаанаараа дахин авч хэлэлцэн эцэслэж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн тогтоол гаргаад явж байна. Засгийн газрын гаргасан тогтоолыг Аюулгүй байдлын зөвлөмж болон УИХ-ын тогтоолд заасны дагуу УИХ-ын даргад бичгээр хүргүүлж байгаа. Ийм процедураар бондын ажил явж байна. Өнөөдрийн байдлаар бондын хөрөнгөөр хэрэгжүүлэхээр дэмжигдчихээд байгаа төслүүдийн талаар та бүхэнд танилцуулья.

2013 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор хэд хэдэн төслүүд дэмжигдэж шийдэгдсэн. Эрчим хүчний салбарт олон жил яригдсан Таван толгойн цахилгаан станц барих төсөл байгаа. Эрдэнэс таван толгой компани болон бусад компаниуд хамтран техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Энд 450 мгв-тын цахилгаан станц барихад бондын мөнгөнөөс эхний ээлжинд 50 сая ам.доллар оруулахаар төлөвлөсөн. Цаашид цахилгаан станцыг барих зардлын 70 хувийг зээлээр санхүүжүүлж, 30 хувь нь хөрөнгө оруулагчдаас бүрдэх юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдын нэг нь Монгол Улсын Засгийн газар буюу Монголын төрийн өмчит компани байна гэж үзэж 50 сая ам.долларыг эхний ээлжинд оруулахаар болж байгаа юм.

Мөн гудамж төсөл байна. Гудамж төсөл хотын төв хэсэг, гэр хороолол, хурдны зам гэсэн 3 хэсэгтэй. Төсвийн гол зорилго нь иргэдийн ая тухтай амьдрал, түүний орчныг сайжруулах, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгахад зориулагдана. Энд 200 сая хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Түүнчлэн шинэ төмөр зам төсөлд 200 сая ам.доллар, авто замын төсөлд 570 тэрбум төгрөг, ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэхэд 68,8 сая ам.доллар, Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх болоод Улаанбаатар хотод орон сууцны барилга барихад дэмжлэг үзүүлэх дэд бүтцийн ажилд зориулж 200 тэрбум төгрөгийг гаргахаар шийдсэн. Дараагийн төсөлд үйлдвэрлэлийг дэмжсэн төслүүд байна. Үүний дотор сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 27,7 сая ам,доллар, Улаанбаатар хот болоод 21 аймгийн төвд өвлийн хүлэмжийн аж ахуй бий болгоход 17,7 сая ам.доллар, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13,5 сая ам.доллар, орон сууцаар хангах нийлүүлэлтийн бодлогыг дэмжихэд аль болох олон төрлийн орон сууцыг олноор барих бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээхэд зориулж 14 сая ам.долларыг гаргахаар шийдсэн. Ингээд бондын мөнгөнөөс цаана нь үлдсэн 347 сая ам.долларыг юунд зарцуулах талаар шийдсэн зүйл одоогоор байхгүй байна. Гэхдээ хүлээгдэж байгаа төсөл маш их байна. Энэ дээр гишүүд санаа оноо хэлэх ёстой. Гэхдээ хүн бүхний хүссэнээр энэ бондыг зарцуулах боломжгүй. Одоо хүлээгдэж байгаа төслүүд гэвэл төмрийн үйлдвэрлэлээ дэмжих, зэс хайлуулья гэвэл тодорхой хэмжээний дэмжлэгийг оруулах хэрэгтэй байгаа юм. Гурав дөрвөн жилийн дараа их хэмжээгээр экспортод нэмэр болохуйц нэмүү өртөг үйлдвэрлэж болохуйц чиглэлд бондын мөнгийг түлхүү зарцуулна гэж бодож байна. Тэгэхдээ аль болох олон хүнд хүртээмжтэй байх салбар, үйлдвэрлэл рүү өгөе гэсэн бодолтой байгаа” гэлээ.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан үйл ажиллагаатай холбоотойгоор одоо үүсээд байгаа нөхцөл байдал цаашдын чиг хандлага, бондын хөрөнгийг хэрхэн байршуулсан, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудлыг холбогдох баримт материалд үндэслэн судалсан талаарх дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Танилцуулгад дурдагдсанаар, Засгийн газар бонд гаргах цаг хугацаа, бондын өрийн дарамтыг буруу тооцоолсон, “Чингис” бонд мөнгө хүүлэх үйл ажиллагааны хэрэгсэл болж байна, бондын эх үүсвэрээр төсвийн урсгал зардлыг нөхөж байна, үнэндээ Монгол Улсын одоогийн Засгийн газар Улсын төсөв, “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн гурван төсөвтэй болжээ , бондын бодлогын зөвлөл УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна, бонд арилжаалахад гарсан 5.4 сая ам.долларын зардлыг хууль зөрчиж санхүүжүүлсэн, Чингис бондын хүүг төгрөгт шилжүүлбэл өнөөдрийн байдлаар дунджаар 7.425 хувийн хүүтэй болохоор байна, бондын эх үүсвэрээр тооцоо судалгаа хийгдээгүй төслүүдийг санхүүжүүлж байна, чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөнийг боомилж байна гэсэн шүүмжлэлийг хэллээ.

Мөн Засгийн газраас бонд гаргаж олон улсын зах зээл дээр арилжаалан, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө босгох нь өнөө үеийн чөлөөт зах зээлийн эдийн засгийн ердийн хэрэглэгддэг арга хэрэгслэлийн нэг мөн. Гагцхүү үүнийг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд, эцсийн дүндээ бодит үр ашигтай байхаар хэрэглэх ёстой. Гэтэл Засгийн газар “Чингис” бондыг арилжаалах, ашиглах ажлыг эхнээс нь хууль зөрчин зохион байгуулж, босгосон хөрөнгийг зориулалтын бусаар УИХ, ард түмний хяналтаас гадуур зарцуулж байгаа төдийгүй түүнийг мөнгө хүүлэх эх үүсвэр болгон ажиллаж байгаад УИХ, олон нийт анхаарлаа төвлөрүүлж хяналтандаа авах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. МАН-ын бүлгээс хийж буй энэхүү дүгнэлтийг анхааралтай судалж гаргаж буй алдаагаа засахыг Засгийн газарт анхааруулж байна” гэлээ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • mongol (27.123.214.113)
    medeellin tehnelogiin salbaruudaa demjeechee noos nooluur gej soliorch bhaar .
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • ***** (202.179.11.34)
    Дорнодын иргэд ард түмэн чинь биш үү. Ард түмнээрээ тоглохоо болиоч
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 31 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 5 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 49 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 12 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 37 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 1 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 30 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 2 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 43 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 41 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 25 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 57 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК