
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Монголд айлчилж буй Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монголд дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд хоёр өдөр монголчуудад бясалгалын хичээл зааж байгаа юм. Их багш Шри Шри Рави Шанкар нь хичээл заахаас гадна энх тайвныг тунхаглагч, хүмүүнлэгийн үйлстэн. Тэрбээр 2004 онд Пакистан болон Иракт айлчилж төр, шашны тэргүүнүүдтэй нь уулзаж дэлхийн энх тайван байдлын талаар ярилцаж байв.
Уулзалтын үеэр тэд хүмүүнлэгийн үйлсийн талаар ярилцсан байна. Шри Шри Рави Шанкарыг 2009 онд “Форбес” сэтгүүлээс Энэтхэгийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тавдугаарт жагсаасан юм.