Cэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн
хошууч П.Өлзийсайханыг энэ сарын 21-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих
461 дүгээр ангид саатуулжээ.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг энэ сарын 21-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Учир нь түүнийг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, олон удаагийн давтан үйлдлээр албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, хахууль авсан хэрэгт буруутгасан байна. Тэгвэл үүнийг нь эсэргүүцсэн ар гэрийнхэн нь хүний эрх ноцтой зөрчигдөж байна хэмээн үзэж өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)