Чингэлтэй дүүргийн XVI хороонд өчигдөр нас барсан хүн байна гэх
мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд очиход тус дүүргийн харьяат 38
настай, эрэгтэй М нь бусдад зодуулсан байдалтай амиа алдсан байжээ.

Чингэлтэй дүүргийн XVI хороонд өчигдөр нас барсан хүн байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд очиход тус дүүргийн харьяат 38 настай, эрэгтэй М нь бусдад зодуулсан байдалтай амиа алдсан байжээ.
Эл хэргийн мөрөөр цагдаагийнхан ажиллаж Баянгол дүүргийн X хороонд оршин суух 39 настай П гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/