Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга бөхчүүд дагуулж ирээд намдаа элсүүлдэг шинэ ажилтай болов. Өмнө тэрээр их аварга Д.Дагвадоржийг хүүхэдээ хөтөлж ирээд намдаа элсүүлж байгаа юм шиг үйлдэл хийсэн. Харин энэ удаа А.Сүхбатыг хөтлөөд ирлээ. Уг үйл явдлаас өмнө А.Сүхбат аварга “Б.Бат-Эрдэнийг дэмжихгүй алгуурлах эрх надад байхгүй” гэж мэдэгдэж байсан нь түүнийг хэлснээсээ ямар хурдан буцдагийг харуулав.
Ер нь ингэж бөхчүүдийг улс төрд уруу татах ажлыг хоёр Мөнх эхлүүлжээ. Тэд АИХ-д сонгогдож нутагтаа нэр дэвшиж явсан. Тэр ч бүү хэл Ж.Мөнхбат аварга сонгуулийн үеэр Төв аймагтаа ганцхан удаа халамцуу очиж ганцхан үг хэлээд л гарсан гэж аархдагийг олон хүн мэднэ. Тэр ганц үг нь “Увсынхан Х.Баянмөнхийгөө сонгох гэж байна. Та нар яахыгаа өөрсдөө мэдээрэй”. Мэдээж тэр АИХ-ын дипутат болж Үндсэн хуулийг өлгийдөлцөж явсан.
Үүний дараа дархан аврага Б.Бат-Эрдэнэ завсаргүй гурав сонгогдчихоод одоо ерөнхийлөгчид өрсөлдөж байна. Түүнийг үндэсний бөхөд залгаж гарч ирсэн зургаан залуу заан ч гэсэн улс төрд бас залган гарч ирлээ.
Нэгэн цагт ард түмний дунд зургаан залуу заан хэмээн алдаршсан Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, А.Сүхбат Б.Ганбат нар өнөөдөр улс төрийн гол намуудад хэлэлцсэн юм шиг гурав гурваараа элсэн орлоо. Тухайлбал Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар гурав МАН-ыг А.Сүхбат Б.Ганбат Б.Гантогтох нар АН-ыг сонголоо. Өдгөө бүгд заан хэмээн сайхан цолоо ахиулж бүгд том цолтонгууд болсон төдийгүй их спортоосоо холдож улс төрийг илүүд үзэх болцгоов.
Ер нь ингэж бөхчүүдийг улс төрд уруу татах ажлыг хоёр Мөнх эхлүүлжээ. Тэд АИХ-д сонгогдож нутагтаа нэр дэвшиж явсан. Тэр ч бүү хэл Ж.Мөнхбат аварга сонгуулийн үеэр Төв аймагтаа ганцхан удаа халамцуу очиж ганцхан үг хэлээд л гарсан гэж аархдагийг олон хүн мэднэ. Тэр ганц үг нь “Увсынхан Х.Баянмөнхийгөө сонгох гэж байна. Та нар яахыгаа өөрсдөө мэдээрэй”. Мэдээж тэр АИХ-ын дипутат болж Үндсэн хуулийг өлгийдөлцөж явсан.
Үүний дараа дархан аврага Б.Бат-Эрдэнэ завсаргүй гурав сонгогдчихоод одоо ерөнхийлөгчид өрсөлдөж байна. Түүнийг үндэсний бөхөд залгаж гарч ирсэн зургаан залуу заан ч гэсэн улс төрд бас залган гарч ирлээ.
Нэгэн цагт ард түмний дунд зургаан залуу заан хэмээн алдаршсан Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, А.Сүхбат Б.Ганбат нар өнөөдөр улс төрийн гол намуудад хэлэлцсэн юм шиг гурав гурваараа элсэн орлоо. Тухайлбал Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар гурав МАН-ыг А.Сүхбат Б.Ганбат Б.Гантогтох нар АН-ыг сонголоо. Өдгөө бүгд заан хэмээн сайхан цолоо ахиулж бүгд том цолтонгууд болсон төдийгүй их спортоосоо холдож улс төрийг илүүд үзэх болцгоов.
Зүүний бодлогыг дэмждэг МАН-ын зүүн талын жигүүрийг магнайлж босдог гурав
Даян аварга Г.Өсөхбаяр:
Эдгээр зургаан залуу заанаас хамгийн түрүүнд улс төрийн сонголтыг хийсэн хүн бол Г.Өсөхбаяр юм. Тэрээр ид байх үедээ тухайн үеийн МАХН-ын дуулиант МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн болсон байсан. Хожим нь түүнийг Н.Энхбаярыг дагаж МАХН-д элсэж байгаа тухай баахан шуугисан ч гэсэн худлаа байсан юм. Архангай аймгийнх учир ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ойрхон явсан нь ингэж хардагдахад хүргэжээ. У.Хүрэлсүхийн фраkцид багтдаг Г.Өсөхбаяр аварга 1920 он гэхэд улс төрд орж ирэх төлөвлөгөөтэй гэж нэгэн найздаа ам алдсан гэдэг. Ирэх сонгуулийг өнжөөд л гэсэн үг дээ. Сонирхолтой нь тэрээр зургаан залуу заанаасаа хамгийн олон буюу дөрвөн удаа улсын наадамд түрүүлчихээд байгаа. Цаашид ч түрүү бий гэж үзэж байгаа учир улс төрд орох хугацаагаа 2020 он гэж төлөвлөсөн биз. Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг: Үндэсний бөхөө зургаан залуу заанаасаа хамгийн түрүүнд орхиж нилээд нэртэй бизнесмен
болсон. Гэвч Г.Өсөхбаярын дараа МАН-д элсчээ. Тэрээр Завхан аймгийг төлөөлөн МАН-ын бага хуралд суудаг. Өнгөрсөн УИХ-д Завхан нутагтаа нэр дэвших гэтэл Ш.Сайхансамбуу тэргүүтнүүд хэл ам хийгээд суудал гаргаж өгөөгүй. Хэрүүл зарга хийсэн Ш.Сайхансамбуу ч сүүлдээ бас суудалгүй үлдсэн юм. Харин тэрээр 2016 онд Завхан нутагтаа дархан дэвшинэ. Дархан ялалт байгуулна. Ц.Цэрэнпунцаг Завханчуудын нэгэн бахархал шүтээн нь гэгддэг. МАН дотроо М.Энхболдыг дагадаг гэж эх сурвалж мэдээллээ. Зургаан залуу заанаас хамгийн хэнэггүй барилдсан нь. Уг нь бөх сонирхогчид улсын наадамд түрүүлнэ гэж итгэж хүлээж байсан ч тэрээр шунаж барилдаагүй юм.
Улсын аварга Д.Сумьяабазар: Зургаан залуу заанаасаа хамгийн түрүүнд УИХ-ын өндөр босгыг давж орж ирсэн. Жил гаран үргэлжилсэн дуулиант маргааны эцэст тангарагаа өргөж энэ парламентын отгон гишүүн боллоо. МАН-ын Бага хурлын гишүүн. Нийслэлийн хамгийн том дүүрэг Сонгинохайрханыг төлөөлдөг. Түүнийг улс төрд нилээд хугацаанд явна гэж хөндлөнгийн хүмүүс ажиглаж байгаа. Ирэх сонгуульд Сонгинохайрхандаа дараа нь Өвөрхангайдаа өрсөлдөнө гээд гишүүнээр нилээд олон жил ажиллаж мэдэх юм. Нам дотроо Сү.Батболдын бүлэглэлд багтдаг. Дүү Д.Дагвадоржийгоо АН-д элсүүлж нам дамнан бизнесээ хамгаалсан гэр бүлийн тоог нэмсэн гэж шүүмжлэлд өртөөд байгаа.Барууны бодлогыг дэмждэг АН-ын баруун талын жигүүрийг магнайлж босдог гурав.

Улсын гарьд Б.Гантогтох: Зургаан залуу заанаас хамгийн түрүүнд АН-д элссэн тамирчин. Түүнийг ийм сонголт хийхэд мэдээж дархан аварга аав нь нөлөөлсөн нь гарцаагүй. Х.Баянмөнх аварга АН-ын нэрийн өмнөөс Увс нутагтаа нэр дэвшиж явсан удаатай. Ц.Элбэгдоржийн үнэнч фен. Б.Гантогтох гарьд АН-ын ҮЗХ-ны гишүүн. Өнгөрсөн УИХ-д намаасаа Увс нутагтаа эсвэл Улаанбаатарт нэр дэвших гээд тойрог олдоогүй. Тэр мэдээж ирэх 2016 онд дэвших нь тодорхой. Нам дотроо Ц.Элбэгдоржийн бүлэглэлд багтдаг.
Даян аварга А.Сүхбат:Улс төрийг сонирхохгүй гэж тунхаглаж байсан энэ эрхэм өчигдөр Х.Баттулгаар хөтлүүлэн ирж АН-д элслээ. Тэрээр бүр 1990 оноос эхлээд л энэ намын үйл хэрэг, бодлого зорилгыг дэмжиж ирсэн гэдэгээ ил тодорхой зарласан. Ийм сонголт хийхэд найз бас хадам нь байсан Б.Гантогтохын шийдвэр, Х.Баянмөнх багшийн ятгалаг, Х.Баттулга сайдын амлалт нөлөөлсөн байх магадлалтай. Х.Баттулгыг дагаж ирсэн учир МоАХ-ны фраkцид багтах нь тодорхой. Ирэх 2016 оны сонгуульд Төв аймагт нь тойрог өгнө гэсэн тохироотойгоор АН-ын босгыг давсан гэж байгаа. Хэрэв тэгвэл мөнхийн улаанаараа байдаг Төв аймгийг цэнхэртүүлэх нь бараг л илэрхий болно доо. М.Энхболдыг л чичрүүлнэ гэсэн үг. Улсын арслан Б.Ганбат:Зургаан залуу зааны хамгийн залуу нь. Одоохондоо их улс төрийг биш
наадмын дэвжээндээ анхаарч байгаа. Гэвч түүнийг нутгийн ах УЕП Д.Дорлигжавын үгнээс гардаггүй гэх аж. Бас УИХ-ын гишүүн асан Д.Одхүү хуурай ах нь юм байна. Энэ мэт ардчилагчдын нөлөөгөөр АН-ынхантай тун ойрхон байдаг аж. Тэгсэн мөртлөө АН-д албан ёсоор элсээгүй гэнэ. Наадмын дэвжээгээ орхих цагт АН-даа элсээд Увс нутагтаа нэр дэвших нууцхан мөрөөдөлтэй байдаг гэж эх сурвалж тайлбарлав. АН-даа албан ёсоор элсэхээрээ мэдээж Д.Дорлигжав ахыгаа дагаж Ц.Элбэгдоржийн бүлэглэлд орох магадлал их. А.Сүхбат шиг сонголтоо хийчихсэн байгаа тэрээр удахгүй баталгаажуулах л үлдсэн байгаа аж.Тайлбар: Үндсэндээ 2016 онд Ц.Цэрэнпунцаг Завханд босоо байх бол Төв аймагт А.Сүхбат чигээрээ, Сонгинохайрханд Д.Сумьяабазар, Увсад Б.Гантогтох гарах магадлал их. Хэрэв ингэж тооцоолбол зургаан залуу заанаас 2016 оны парламентад Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг, А.Сүхбат, Б.Гантогтох нар ороод ирнэ гэсэн үг. Дараагийн парламентад Г.Өсөхбаяр, Б.Ганбат хоёр нэмэгдээд ирэх төлөвлөгөөтэй. Ингээд зургаан залуу зааны маань наадмын дэвжээнд бяр мэхээр биш чуулганы танхимд ухаан самбаа, үг хэлээрээ барилдах нь цаг үе ирж байна.



















































Сэтгэгдэл (11)