Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас банк хоорондын сэжигтэй гүйлгээг шалгадаг. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль яригдаж байгаатай холбоотой мөн сүүлийн үед мөнгө угаасан хэргүүд ил болсноор энэ ажил эрчимжээд байна. Тус албанаас 2008 оноос хойш хийсэн 316 сэжигтэй гэж үзсэн гүйлгээг шалгаж 100 орчим тайланг нь Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлжээ. Тагнуулын Ерөнхий газраас Иран, Араб, Хойд Солонгососсо гаралтай иргэдийн гүйлгээг шалгаж эхэлжээ. Монголбанкны шалгасан 20 саяас дээш хэмжээний сэжигтэй гэх гүйлгээний ихэнхийг дээрх орны иргэд хийжээ.



















































Сэтгэгдэл (1)