Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багт хаваржиж байсан эгч дүү хоёр
болох 20 настай Л.Алтантуяа, 15 настай Л.Баярсайхан нар энэ сарын 27-нд
болсон цасан шуурганаар малдаа яваад төөрсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багт хаваржиж байсан эгч дүү хоёр болох 20 настай Л.Алтантуяа, 15 настай Л.Баярсайхан нар энэ сарын 27-нд болсон цасан шуурганаар малдаа яваад төөрсөн. Тодруулбал, тэд Баян-Өндөр сумын “Хөндлөн намаг" гэдэг газар малдаа яваад сураггүй болсон аж. Тэднийг гэрийнхэн нь хайсан ч олоогүй учир аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдэгджээ. Энэ дагуу аймгийн онцгой байдлын алба хаагч болон орон нутгийн иргэд нийт 20 хүн, гурван тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн багийнхан тэднийг уржигдар 23.20 цагийн орчимд Жаргалант сумын Дулаан-Уул багийн Зэрэглээ гэдэг газраас олжээ. Хүүхдүүд эсэн мэнд байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)