Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаар
ажиллаж байсан Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн
тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт
холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан нарт холбогдох анхан шатны шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж хэргийг нь хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Л.Бат-Олзвой нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутгаж байсан ч гэм буруугүй гэдгийг хоёр шатны шүүхээс ийн баталлаа.