2013 оны 05 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн баруун өмнөд хэсгээр багавтар, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурна шуурна. Нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Алтайн өвөр говиор 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөрөөс сэрүүсч 12-14 градус дулаан байна.


















































