"Дэлхийн хүүхдийн байдал-2013" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өнөөгийн
байдлын талаархи тайланг танилцуулах хурал өнөөдөр "Улаанбаатар" зочид
буудалд болно.

"Дэлхийн хүүхдийн байдал-2013" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өнөөгийн байдлын талаархи тайланг танилцуулах хурал өнөөдөр "Улаанбаатар" зочид буудалд болно. Дэлхий даяар болон Монгол Улсад хүүхдийн эрх хамгааллын талаархи хамгийн сүүлийн үеийн буюу НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгааг танилцуулах юм байна.
Энэхүү арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцох юм байна. НҮБ-ын бодит судалгаан дээр үндэслэсэн тайланг танилцуулж, цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэх ажээ.