Өчигдөр Бүгд найрамдах Буриад улс үндэслэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойг өргөн дэлгэр эхлүүллээ. Түүхт ойн өдрийн наадаан өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа аж. Тус өдөр буриад зон олон баярын хурал хийж, эрийн гурван наадам, спортын тэмцээн уралдааныг Улаан-Үдийн төв цэнгэлдэх хүрээлэнд хийж байна. Мөн “Хайрт Буриад минь” үзвэрийн тоглолт тус хотын төвд болох юм байна.
1923 оны 5-р сарын 30-нд Москвад Бүх оросын төв гүйцэтгэх хорооны тэргүүлэгчид Буриад-Монгол хоёр автономит мужийг нэгтгэж, Верхнеудинск нийслэлтэй автономит Бүгд найрамдах улс байгуулах тогтоол гаргажээ.1934 онд тус хотыг Улаан-Үд нэртэй болгосон байна. 1958 онд Буриад-Монголын автономит улсыг Автономит Бүгд найрамдах Социалист Буриад улс хэмээн нэрлэжээ. 1990 оны 10-р сарын 8-нд ОХУ-ын бүрэлдэхүүнд Бүгд найрамдах Буриад улсын төрийн тусгаар тогтнолыг тунхагласан юм.



















































Сэтгэгдэл (8)