зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн байгаль орчны өдөр Монголд

2013-5-31
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн байгаль орчны өдрийг 2013 оны 6 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн байгаль орчны өдрийг 2013 оны 6 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
logo2-300x93
Нэг. Дэлхийн байгаль орчны өдрийн тухай

Жил бүрийн 6 дугаар сарын 5-нд болдог Дэлхийн Байгаль орчны өдөр нь дэлхий даяараа  байгаль орчныг хамгаалах бүтэн жилийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилдаг, зорилтоо дэвшүүлдэг томоохон үйл ажиллагаа юм.

Дэлхийн Байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн НҮБ-ын санаачилгаар  улс орнууд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж,  улс төрийн зөв шийдвэр гаргах   үйл ажиллагааг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр  дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад  дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах,  тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг. Түүнчлэн дэлхий нийтэд танил болсон,   үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачлага, үйл ажиллагааг идэвхижүүлэх,  байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх,  мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг.

2012 оны Дэлхийн Байгаль орчны өдрийг Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлын өмнө Бразил Улс эх орондоо хүлээн авч,  тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаль орчны салбар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд шагнал болох “2012 оны эх дэлхийн бодлогын манлайлагч” шагналыг хүртсэн юм. Уг арга хэмжээний үеэр 2013 оны Дэлхийн Байгаль орчны өдрийг Монгол Улс эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүсэлтийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт Монгол Улсын Ерөнхийлөгч  тавьжээ.  2013 оны 1 дүгээр сард болсон Давос дахь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мөн энэ талаар дахин ярилцан саналаа дэвшүүлсэн байна.

2013 оны 2 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Кени Улсад зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр болсон Байгаль орчны сайд нарын Дэлхийн чуулганы үеэр энэ жилийн Дэлхийн Байгаль орчны өдрийг Монгол улс эх орондоо хүлээн авч зохион байгуулах болсон тухай НҮБ- ын Байгаль орчны хөтөлбөр албан ёсоор зарласан байна.

Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдрийн 2013 оны  уриа нь “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бодъё, хэрэглэе, хэмнэе /Хоол, хүнсний хаягдлыг багасгая/” бөгөөд энэ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон бусад хамтрагч байгууллагуудаас энэ оны эхээр санаачилсан хоол хүнсний хаягдал, хомсдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон улсын аянтай агуулга, утга санаатай хувьд нийцэж байгаа юм. Мөн нүүрстөрөгч багатай, нөөцийн үр ашигтай байдлыг бүрдүүлсэн ирээдүйд шилжих нэгэн угтвар нөхцөл болсон хоол хүнсний хаягдлын асуудлыг хэлэлцсэний дүнд тус хөтөлбөрөөс уг уриаг санаачлан гаргасан болно.

Хоёр. Өдрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ:

2013.06.01-ны өдөр: Сүхбаатарын талбайд  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Дэлхийн Байгаль орчны өдөрт зориулан өсвөр насны хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн,  залуучуудын дунд flashmobs зохион байгуулна. Энэ өдрийн хөтөлбөрүүдийг БОНХЯ-ны www.mne.mn сайтаас дэлгэрэнгүй үзэх боломжтой.

2013.06.02-ны өдөр: Улаанбаатар-2013”  олон улсын Марафон  гүйлтийн тэмцээн болно. Энэхүү арга хэмжээнд нийт 400 гаруй гүйгч үүний дотор 12 орны 100 гаруй тамирчин оролцоно. Энэ арга хэмжээний онцлог нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау оролцох гэж байна.

2013.06.03-ны өдөр: Хот хөдөөгийн 800 гаруй төлөөлөгчид болон гадаадын зочид оролцсон  “Ногоон хөгжил” Үндэсний чуулган Төрийн ордноо болно. Уг чуулганаар “Ногоон соёл иргэншилийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжил дэх шинжлэх ухаан, бодлогын цогц асуудал”, “Экосистемийн үйлчилгээний төлбөр” үндсэн илтгэлүүд хэлэлцэгдэнэ. Түүнчлэн “Ногоон хөгжил:Олон улсын туршлага ба үндэсний загвар”, “Ирээдүйн Монгол:Тогтвортой хөгжлийн 10 жилийн судалгаа, хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” салбар хуралдаанууд болно.

“Байгаль орчин” сэдэвт үзэсгэлэн, байгаль орчны салбарт гадаад улс орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй  төсөл хөтөлбөрийн танилцуулга Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

2013.06.04-ны өдөр: 14-18 цагт ГХЯ-ын Зөвшилцөл танхимд  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга хууль”-ийн хэлэлцүүлэг;

 14-18 цагт Төрийн ордонд “Сэргээгдэх эрчим хүч–ногоон хөгжил” ярилцлага, хэлэлцүүлэг;

15-17 цагт НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнерийн нээлттэй илтгэл MУИС- ийн Дугуй зааланд тус тус зохион байгуулагдана.

2013.06.05-ны өдөр: – Дэлхийн байгаль орчны өдрийн зочид, төлөөлөгчид Хустайн нурууны Байгалийн цогцолбо газарт  Тахь нутагшуулж байгаа үйл ажиллагаатай танилцаж,  Монгол айлд зочлон  уламжлалт нүүдэлчдийн амьдрал ахуйг үзэж сонирхоно.

Дэлхийн Байгаль орчны өдрийн албан ёсны нээлтийн ажиллагаа-ГХЯ-нд зохион байгуулагдана. Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер нар нээнэ.

- Дэлхийн байгаль орчны өдрийн хэвлэлийн бага хурал –ГХЯ-нд тус тус зохион байгуулагдах гэж байна.

Гурав. Ирэх зочид, төлөөлөгч:

-       Япон Улсын Байгаль орчны дэд сайд Яцү Рюутаро;

-       Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгаль хамгаалах яамны өндөр албан тушаалтнууд;

-       НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер;

-       Нэгдсэн үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау;

-       Профессор Сандер Ван Дер Лею – Аризонагийн их сургуулийн Тогтвортой байдлын сургуулийн декан, “Дасан зохицох комплекс систем” санаачлагын дэд захирал;

-       Др Петер Карейва – Начуре Консервансу байгууллагын судлаач;

-       Профессор Нордин Хасан – Олон улсын Шинжлэх ухааны консулын Ази, Номхон далайн бүсийн захирал;

-       Др Карл Линдберг -НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын Шведын Үндэсний комиссын тусгай зөвлөх;

-       Килапарти Рамакшна -НҮБ- ын Ази, Номхон далайн ЭЗНК –ийн Зүүн ба Хойд Азийн дэд бүсийн захирал  нар Дэлхийн байгаль орчны өдөрт  урилгаар тус тус оролцоно.

Түүнчлэн энэхүү арга хэмжээг CCTV, Франц-24, Аль жазира, Синхуа зэрэг  гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурталчилна.

Дөрөв. Монгол Улс хүлээн авч зохион байгуулахын ач холбогдол

Монгол Улсын тухайд  уул уурхай зэрэг эдийн засгийн томоохон салбаруудаа Ногоон эдийн засагт шилжүүлэх, түүнчлэн хүүхэд залуучуудын байгаль орчны талаархи мэдлэг, мэдээллийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд энэхүү өдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой болох юм.

Тухайн өдрийг эх орондоо хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлэх нь байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй өөрийн орны үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд сурталчлах, олон улсын зүгээс дэмжлэг туслалцаа авахад чухал ач холбогдолтой юм.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс жил бүр Дэлхийн Байгаль орчны өдөрт зориулан өөрийн вэб хуудсаа /www.unep.org/ шинэчилдэг бөгөөд энэ оны эхний хагас жилд дунджаар 7-8 гаруй сая гаруй хандалттай байна. Мөн бүсийн олон улсын шинж чанартай 4000 орчим вебсайт дэмжиж ажилладаг болон цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан 60 орчим сая сэтгэгдэл хүлээн авсан статистик үзүүлэлт байдаг. Энэхүү мэдээллийн урсгал нь зөвхөн байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлд хийж гүйцэтгэж буй арга хэмжээг таниулаад зогсохгүй Монгол Улсын соёл, түүх болон тогтвортой хөгжлийн хэв маягыг хадгалж ирсэн уламжлалт аж амьдралыг дэлхий дахинд суртчилах өргөн боломж нээгдэх юм.

 “2013 ОНЫ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР”-ИЙГ МОНГОЛ УЛС ХҮЛЭЭН АВЧ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
1
2
34
5
6
“БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГЭР БҮЛ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

БОНХЯ харьяа газар болон ИНБ-тай хамтран 2013 оны 6-р сарын 1-ны өдөр “Байгальд ээлтэй гэр бүл” арга хэмжээг зохион байгуулна. Энэ өдөр 11-17 цагийн хооронд “Байгальд ээлтэй гэр бүл” гэсэн чимэглэл бүхий 4 автобус Соёлын төв өргөөний хойд зогсоол дээрээс үйл явдал болох газрууд руу хүүхдүүдийг үнэгүй хүргэнэ.

Нэг.Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв

 

Зохиогдох үйл ажиллагаа

Хаана/ холбогдох утас

Мэдээлэл, сурталчилгааны 4 өртөө зохион байгуулна. Үүнд:1. Усны зөв зохистой хэрэглээг сурталчлах “Дусалхүү” өртөө

2. Эрчим хүчний зохистой хэрэглээний “Залгаврыг салга” өртөө

3. Хог хаягдлын мэдээлэл сурталчилгааны “Шоргоолжхон ” өртөө

4. Ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн “1 метр квадрат” өртөө


Өртөө болгон дээр хүүхдүүдийн дунд уралдаант тоглоом явуулж, шагнал урамшуулал олгож, хүүхдүүд Мазаалайн хүүхэлдэйн чихмэлтэй зургаа авахуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Өртөө болгон дээр

Асар майхан байрлуулсан

Утас: Э.Шинэцэцэг, 88111893

Хоер.Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

 

Зохиогдох  үйл ажиллагаа

Хаана /холбогдох утас

1. Төвөө танилцуулах, музей үзүүлэх

2. Байгаль орчны сэдэвтэй хүүхэлдэйн кино үзүүлэх

3. Хүүхдүүд өөрийн сонголтоор доорхи хэсэгт очиж уралдаан тэмцээнд хамрагдана.

  1. Гар зургийн уралдаан
  2. Амьтны нэр хэн сайн мэдэх вэ? тоглоом
  3. “АХА” асуулт хариултын тэмцээн
  4. Авъяас шалгаруулах

 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Их танхимд

/Хүүхдүүдэд хөнгөн зуушаар үйлчилнэ/

Л. Туул, 99116518

Гурав. Байгаль хамгаалах сан

 

Зохиогдох үйл ажиллагаа

Хаана/ холбогдох утас

Хүүхдүүдийн дунд зарласан зургийн уралдааны үзэсгэлэн

Хүүхдийн урлан бүтээх төв

Утас: н.Жаргал, 88052473

Дөрөв. Экологийн боловсролын төв

Зохиогдох үйл ажиллагаа

Хаана/ холбогдох утас

  1. Экологи-Байгалийн музей үзэх
  2. Экологийн цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах
  3. Цэцгийн хүлэмж үзэх
  4. Танин мэдэхүй, байгаль хамгааллын дараахи өртөөгөөр үйлчлэх
  • Модны цагираг
  • Хөлөн дорх ертөнц
  • Цагийн урсгал
  • Ойн оршин суугчид

УБ, 11-р хороолол

Экологийн боловсролын төвийн байранд

Утас: Ж.Оюунбилэг 88829318

Тав. Хүүхдийн төлөө Үндэсний төв, Дэлхийн зөн, БОНХЯ

Зохиогдох үйл ажиллагаа

Хаана/ холбогдох утас

Хүүхдийн оролцооны “Бид гэр бүлдээ жаргалтай” хотхоны нээлт /хөтөлбөрийг хавсаргав/

  1. Хотхоны үйл ажиллагааг нээж БОНХЯ-ны сайд С.Оюун үг хэлнэ.
  2. “Эко-гэр бүл”зохион бичлэг, гар зураг, шүлгийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд сайд  шагнал гардуулна.

Сүхбаатарын талбай

11-12.30 цагийн хооронд

Зохион байгуулагч: БОНХЯ-ны “Байгаль орчны боловсролыг дэмжих жил”-ийн үйл

ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсэг

Утас: 260718

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 4 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 17 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 59 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 59 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 59 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 59 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК