Дорнод аймгийн Тамсагт газрын тос олборлодог “Петро Чайна Дачин Тамсаг”
компанийн 50 гаруй монгол ажилчид цалингаа нэмүүлэх, ажлын цагаа
багасгах гэсэн шаардлага тавьж ажил хайлт зарласан. Тэгвэл өчигдөр орой
тус компанийн үйлдвэрчний эвлэл, компанийн удирдлагууд хэлэлцээрт хүрч,
монгол ажилчдын цалинг нэмэхээр болжээ.

Дорнод аймгийн Тамсагт газрын тос олборлодог “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 50 гаруй монгол ажилчид цалингаа нэмүүлэх, ажлын цагаа багасгах гэсэн шаардлага тавьж ажил хайлт зарласан. Тэгвэл өчигдөр орой тус компанийн үйлдвэрчний эвлэл, компанийн удирдлагууд хэлэлцээрт хүрч, монгол ажилчдын цалинг нэмэхээр болжээ. Компанийн удирдлагууд тэдний цалинг 50-120 ам.доллараар нэмэгдүүлэхээр шийдсэн тул монгол ажилчид ажил хаялтаа албан ёсоор зогсоосон байна.
“Петро Чайна Дачин Тамсаг” компанид 750 монгол хүн ажилладагийн 150 нь туслах ажилтан. Монгол ажилчид 40 хоног ажлаад 300-400 мянган төгрөг авдаг тул ийнхүү цалингаа нэмэхийг шаардсан юм. Өнгөрсөн жил цалингаа 100 мянган төгрөгөөр нэмсэн ч өөр татварууд нэмэгдэж 10-20 мянган төгрөгийн цалин нэмэгдсэн тул монгол ажилчид хангалтгүй гэж үзэн дахин шаардлага тавьсан нь ийнхүү үр дүнд хүрчээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (4)