Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ойгоос өчигдөр өглөө нэгэн иргэн машиндаа дэлбэрч нас барсныг олжээ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ойгоос өчигдөр өглөө нэгэн иргэн машинтайгаа дэлбэрч нас барсныг олжээ. Түүнийг хэн нэгэн санаатайгаар дэлбэлсэн үү, амиа хорлосон уу гэдгийг Аймгийн цагдаа, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсгийнхэн хэргийн мөрөөр ажиллаж байгаа юм байна. Амиа алдсан залуу нь сумандаа газар тариалангийн чиглэлээр хувиараа бизнес эрхэлдэг нэгэн байсан талаар эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)