зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Удвал: Гурвуулаа нийлье, мөнгөө ч нийлүүлье, зургаа ч хамт авахуулъя

2013-5-31
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр Хан-Уул дүүргийн сонгогчидтой уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр Хан-Уул дүүргийн сонгогчидтой уулзлаа. Яармагийн Дэнжийнхэн нэр дэвшигчийг уухайлан угтаж, халуун дотно үгээ илгээж байв. Дэлгэр цагт дэнж хотойтол нааддаг Яармагийн Дэнжийнхэн энэ удаа Эрүүл мэндийн сайдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад ихэд олзуурхаж байв. Тэдний ундаалдаг  ус ихээр бохирдож химийн аюул аль хэдийнэ нүүрлээд байгаа ажээ. Хайрганы олборлолт, цэвэрлэх байгууламжийн лаг шавар, хром гэх бодис Хатан Туулд шигдэн орсны улмаас энгийн иргэд ийнхүү хорджээ. Тэд энэ тухайгаа тайлбарлахдаа,  өнөөдөр  бид амьд явах эрх, амьсгалах эрхээ  хасуулсан хүмүүс. Томчууд нь цонхоо онгойлгож болохгүй, хүүхдүүд нь гадаа тоглож болдоггүй. Гадаа гарахад л өмхий үнэртэж, химийн шатаасан хог үнэртдэг гэж байв.
удвал1

Энэ асуудлыг олон жил хөөцөлдөж ч үр дүн гараагүй гэж тус хорооны иргэн Д.Цэрмаа ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ, “ Туул гол “ өмхийрчихсөн” сайд аа. Дэлхийн хэмжээнд хамгийн их бохирдолтой голын нэгд орсон. Өмнө нь ус урсдаг байсан газар гурав  болоод салчихсан.Туул голын ингэж бохирдлын улмаас ойр очимд амьдарч байгаа 5900 иргэн өнөөдөр хортой, хогтой ус хэрэглэж байна. Өрхийн эмч саяхан бидэнд мэдээлэл өгсөн. Эмч хэлэхдээ, “ урсч байгаа усыг хэрэглэж болохгүй, үүнээс болж хорт хавдрын өвчлөл нэмэгджээ. Хүүхдүүдийн биен дээгүүр тууралт үүсч өвчлөл нэмэгдсэн” гэсэн. Бид энэ асуудлыг одоо ярьж байгаа юм биш. УИХ-ын гишүүн Лу.Болд сонгуульд нэр дэвших үеэрээ энэ асуудлыг шийднэ гэсэн ч худлаа яриад алга болчихсон. Түүний ажлыг үргэлжлүүлж байгаа  Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд Л.Оюунгэрэл ажлаа аваад хоёр жил болсон ч үүнийг ярьдаггүй, биднийг тоодоггүй. Тиймээс та  тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд иргэн биднийхээ эрүүл мэндийг бодоод энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсье” гэсэн юм. Тэдний бодит байдлыг харж, газар дээр нь очсон нэр дэвшигч Н.Удвал, “ Энд химийн дайн эхэлсэн байна. Бодит байдлыг хараад сэтгэл ихэд эмзэглэлээ. Та бүхэнтэй ярилцаж байхад нэг санаа орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал бид өрсөлдөж байна. Сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа явж байгаа энэ үед бид гурвын сурталчилгааны зардал өндөр байна. Хоёр нэр дэвшигч  хандивын арга хэмжээ зохион байгуулж багаүй мөнгө хуримтлуулсан гэсэн. Би ч гэсэн хандивын арга хэмжээ зохион байгуулж тэтгэврийн хэдэн хөгшчүүл  мөнгө өгсөн. Нэг хүний зургийг хэд хэдэн газар байрлуулахад асар их мөнгө ордог юм байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ үр ашиггүй  зардлыг хэмнээд гурвуулаа нийлье,  мөнгөө ч нийлүүлье, зургаа ч хамт авахуулъя. Сонгогчид бид гурвыг танина шүү дээ. Нэг самбар дээр гурвуулаа нийлж байгаад л тавья л даа. Би сурталчилгааны ажлаар яваад нэлээд хэдэн хоног боллоо. Хараад байхад нэр дэвшигч олон зураг авахуулж, олон хэвлэлийн материал тараах хэрэггүй юм байна. Нэр дэвшигчийн намтар, мөрийн хөтөлбөр байхад л болох юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж өгсөн хандивын мөнгөөрөө Туул голоо цэвэрлэж иргэдийнхээ амь насыг аваръя. Тиймээс би хоёр нэр дэвшигчдээ уриалга хүргүүлж, ундын усаа хамгаалъя, иргэдээ аюулаас гаргахыг хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хоёр эрхэм миний гаргасан энэхүү уриалгыг хүлээн авна гэдэгт итгэж байна” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (203.194.114.240)
    Удвал хүн амын хамгийн ядарч яваа хэсгийн амьдралтай танилцаж байгаа нь масст таалагдаж байна амжилт хүсье
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (203.194.114.240)
    Удвал нөгөө хоёр нэг дэвшигчээсээ юугаараа давуу гэвэл шударга тууштай хүн Улс төрч эрчүүд гурван зүйлийг л хийж чадаж байна төрийн мөнгө хулгайлж түрүүвчээ түнтийлгэж чадаж байна хуйвалдаж чадаж байна худал ярьж чадаж байна одоо хулгайч худалч улс төрч эрчүүдээс эх орон залхаж байна Удвал нь хамаагүй дээр гэж бодож байна
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (203.194.114.240)
    Н.Удвал: Монгол Улс түүхэндээ анх удаа төрийн тэргүүний хариуцлагатай сонгуульд эмэгтэй хүний нэрийг дэвшүүллээ. Намайг Монголын мянга мянган эхчүүд, эмэгтэйчүүд та бүхэнтэй хамт Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэж ойлгон, ухамсарлаж байна аа. Төрийн өлмий бат оршихын бэлэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон ард түмний эв нэгдлийн элч нь эмэгтэй хүн байж чадна. Түмний мэлмий тунгалаг явахын хөтөч нь эмэгтэй хүн байх цаг айсуй хэмээн зориглож байна.
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (203.194.114.240)
    Н.Удвал хоёр нэр дэвшигч эрийг халз мэтгэлцээнд урилаа 650 мянган хүнтэй нийслэл хотод зориулан байгуулсан цэвэрлэх байгууламж Туул голын усыг цэвэрлэж дийлэхгүй ачаалалтай болжээ. Тодруулбал орон сууцанд амьдардаг иргэд 250 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын иргэд өдөрт 10 литр ус хэрэглэдэг аж. Орон сууцны иргэдийн хэрэглэсэн 250 литр бохир усны 75 хувь нь л цэвэрлэх байгууламжаар орж, харин үлдсэн 35 хувь нь ямар ч цэвэрлэх процесст оролгүй Хатан Туулд нийлдэг байна. Үүний дээр хэл ам ихээхэн дагуулдаг 130 гаруй арьс шир, ноос ноолуур угаах үйлдвэрүүдийн химийн хортой бохир ус шууд Туул голд нийлдэг байна. Энэ бохирдсон усны горыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Био комбинатын иргэд амсаж байна. Химийн хортой ус өвөлдөө хөлддөггүй гэнэ. Мал ч энэ уснаас уухаа больжээ. Зуны дэлгэр цагт арьс ширний үйлдвэрүүдийн ид ачаалалтай цагаар энд хүн байтугай амьд амьтан ч тогтож суухад бэрх өмхий самхай болдог гэдгийг тус хорооны иргэд халаглан ярьж сууна. Ганцхан үүгээр тогтохгүй хотын өндөр сайхан барилга байгууламжийн бүтээн байгуулалт хар сүүдрээ тусгаж байна. Хайрга зөөх нэрийдлээр хогоо энд авчирч асгаснаас тал нутгаар дүүрэн “хогон” цэгтэй болгожээ. Жилийн дөрвөн улиралд шатаасан хогний униарт Биогийн иргэд зутруухан амьдарч байна. Гуравдахь гамшиг нь хайрганы том оврын хүнд даацын автомашинуудаас болж үүссэн тоосонцор. Эндхийн иргэдийн дунд хавдартай хүний тоо өдрөөс өдөрт олширч, харшилгүй үлдсэн хүмүүс нүдний гэм шахуу цөөхөн үлджээ. Урдаасаа шатсан хогны утаа, хойноосоо Туул голын хордсон усны өмхий үнэр, дээрээс нь тоос шороонд дарагдсан Биогийн иргэдийн амьдралын өнөөгийн дүр төрх ийм л байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал Туул голын бохирдлыг арилгах, ард иргэдийн химийн дайны аюулаас аварч хамгаалах зэрэг олон асуудлаар АН-ын нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, МАН-ын нэр дэвшигч УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нарыг халз мэтгэлцэхийг уриаллаа.
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • ХАХАХАХАХ (218.188.13.237)
    Больж үз. Улсаа худалдаж идсэн хүмүүсийг ардаа нууж яваа байж, үнэмшихийн арга алга. Хонины арьс нөмөрсөн чоно. Энхбаярын гар хөл болсон Удвал төрийн тэргүүн болж үлдсэн алга дарам газрыг минь зарж идэх гэж байна. ЗОГСОО ЗОГСОО!!!
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.191.35)
    аварга удвал нарт сонгогсид жаргал зовлонгоо хуваалцаад илүү дотно байна лээ элбэгээ чинь урдаас нь амтдралгйү юм яриад хүмүүс ч элбэгээг хөөргөөд л яваад байх шиг байна лээ
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • odoo meeeeeeeeedkuuuu (210.101.131.232)
    odoo harin yaadag yum boldooo....hetsuu ch ghuuu sonin sanal bn shuu.......
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.177)
    энэ авгай одооо болимоор юм
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 6 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 19 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    22 цаг 1 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    22 цаг 1 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    22 цаг 1 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    22 цаг 1 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК