Лениний музейн асуудал шүүхэд шилжсэнээ хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд
байна. Энэ хугацаанд шүүх хурал хоёр удаа болж, дараагийн шүүх хурлын
тов гурван удаа хойшилсоор өнөөдөртэй золгоод байсан. Тэгвэл МАН-ын хүсэлтээр Лениний музейн шүүх хурлыг 3 дахь удаагаа хойшлуулж ирэх сарын 7-ны 14.00 цагт боллоо.Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзэж буй.
Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн. Харин энэ шүүх хурал энэ тавдугаар сарын 9-ний өдөр болох ёстой байсан хэдий ч хариуцагч тал болох МАН-ын хүсэлтээр энэ сарын 23 хүртэл хойшлуулсан билээ. Тэгвэл гуравдахь удаагаа дахин ийн хойшиллоо.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (6)