
Өчигдөр 17.20 цагийн орчимд машин шатаж байна гэх дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу очиход Дөлгөөн нуурын урд “Сонота-2” маркийн суудлын автомашин шатаж байжээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хороо, “Дөлгөөн нуур” цогцолборын замын урд талд иргэн Б-ийн 82-05 УБЯ улсын дугаартай суудлын автомашины бүхээгийн хэсэг нь шатсан байна. Галын дуудлага дагуу Гал унтраах 10 дугаар ангийн аврагчид ажиллаж, галыг бүрэн унтраажээ. Хүн бэртэж гэмтээгүй агаад шинжээчид галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
24tsag.mn