зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шижигнэсэн ажилгүйчүүд ба шилж голсон ажил олгогч

2013-6-03
0
ЖИРГЭХ
Шижигнэсэн ажилгүйчүүд ба шилж голсон ажил олгогч
Шижигнэсэн ажилгүйчүүд ба шилж голсон ажил олгогч
    Хөдөлмөрийн зах зээл манай улсад хөндлөнгөөс харахад үл ойлгогдох салбар болоод удлаа. “Ажилд авна” гэсэн зар хаа сайгүй үзэгдэж, “Ажил хайж байна” гэх үгс хэн хүнээс сонсдож байгаа мөртлөө хэмжээ нь багасдаггүй, хэлхээ нь тасардаггүй... Яагаад гэх асуултаар мэргэжлийн хүмүүсийг шалгаахад хэнд ч ойлгомжтой энгийн зүйлс хэлэх аж. Харамсалтай нь нийгэмд тогтсон үзэгдэлд хувийн үүднээс ханддаггүй, би хичээгээд ч бүхнийг өөрчилж чадахгүй гэх бодол нийтлэг. Асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж, эргэцүүлбэл газар газрын ажилтнууд ганц ганцаараа хичээж байж бүгдийг өөрчлөх учиртай аж.

Дээд боловсролын гэрчилгээ дэвших баталгаа мөн үү
    dipЖил бүр дунджаар 30 мянга гаруй оюутан хонхны баяраа тэмдэглэж, дипломоо авч төгсдөг. Үндэсний дээл, гоёлын хувцастай, цэнхэр, улаан дипломтой залуусыг “ажиллах хүчний нийлүүлэлт” гэхэд болно. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр, хүч хөдөлмөрөө зарцуулах эрхээ өвөртөлсөн шинэ ажилтнууд. Даанч хөдөлмөрийн зах зээлд тэдний тал нь борлогдож, хагас нь дипломтой ажилгүй иргэн болчихдог. 2011 оны “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого”-оор бүртгэсэн 66.4 мянган байгууллагад дээрх залуусыг шингээх орон тоо алга гэж үү. Энгийнээр бодвол хоёр байгууллагад нэг төгсөгч оногдож буй хэрэг. “Шуурхай зар” сонины “Ажлын байр” хэмээх булан 4-5 нүүр дамнан, битүү ярайдаг. Долоо хоногт хоёр удаа хэвлэгддэг тус сонинд гарах ажлын байрны зар хасагддаггүй нь эрэлт их байгааг илтгэнэ. Дээд боловсролтой залуус ажилд орохыг тийм ч их хүсэхгүй байна гэж үү. Аав, ээжийнхээ цалингаар 18 нас хүртэл амьдраад, 22 нас хүртлээ сургалтын төлбөрөө даалгасан. Дөнгөж сая дипломоо аваад “дүүлэн нисэх” цаг болоход ажил олдохгүй гэх шалтгаанаар арагш суух аж. Ажилд урьсан зарлалаас олон юмгүй яг энэ үед ямар ч хамаагүй ажил эрхэлж, цалин авч биеэ даах нь аав ээжээсээ дахиад л мөнгө нэхэхээс хэцүү хэрэг үү.
    Дипломтой, дээд боловсролын зэрэгтэй хүн “захын” ажил хийдэггүй гэх өрөөсгөл ойлголт нь эдийн засгийн хурдацтай өсөлт, зах зээлийн асар хурдан өөрчлөлт дунд амиа хорлож буйгаас ялгаагүй. Ажил хийвэл ам тосдох, сайн ажиллавал сайхан амьдрах логик ухагдахуун аль ч нийгэмд арилахгүй. Сайн ажиллах гэдэг нь бүх боломжоо дайчлахын нэр. Боломжоо хэрхэн дайчлах вэ? Муу ч бай, сайн ч бай олдож буй ажлын саналыг алдахгүй байхыг хэлнэ. Мөрөөдөл болсон Америкийн Нью-Иорк хотод оффист ажилладаг хүн оройн цагаар үйлчлэгч хийх нь энгийн үзэгдэл гэж тэндээс ирсэн монголчууд ярьдаг. Өндөр орлоготой хүний амьдрал өөдлөхөөс өөр замгүй. Хүн бүр боломжоороо орлогоо өсгөж, өөрийгөө дайчилснаар нийгэм аяндаа хөгжсөн байх нь. Монголд байдал эсрэгээрээ. Хоёр ажил зэрэгцүүлж гүйх ёстой залуус ганц олдсон ажилдаа ч гавьяа байгуулж чадахгүй байна. Шантрах, халшрах, залхах залхуурах, бүтэлгүйтэх зэргээс үүдэж ажлын байраа орхиод явчихдаг. Өөр ажилд орчихно гэх бодол тээж, дипломоо сугавчилсаар. Дээд боловсролын дипломоо дэвших, удирдах албан тушаалд хүрэх баталгаа гэж хардаг нь орчин цагийн үлгэрийн ертөнц болжээ.
    Түүнчлэн ажлаа дахин дахин сольж, халагдах буюу тогтворгүй байх нь ажилтанд хортой. Гадны орны жишгээр ойр ойрхон ажлаа сольсон хүнийг хамт олонтойгоо таараагүй, ажлаа хангалттай гүйцэтгээгүй, ажиллах ур чадвар дутмаг хэмээн хардаг байна. Цаашид ч тогтвортой ажиллах эсэх нь эргэлзээтэй учраас ажилд авахаас татгалзах нь элбэг. Нөгөө талаас аж ахуйн нэгж, байгууллагад ч ажилтнууд нь тогтохгүй, ойр ойрхон халагдах нь хүмүүсийн дунд сөрөг ойлголт үүсгэдэг. Дотоод удирдлага, хяналт, тогтолцоо буруу учраас ажилтан тогтдоггүй хэмээн харагддаг байна. Энэ бүхний төгсгөлд компани ажиллах хүнгүй хоцорч, ажилгүй иргэнийг цалинжуулах аж ахуйн нэгж олдохгүй болж аль аль нь дампуурлын шат руу өнхөрдөг аж.

Ажилгүйчүүдийг алт болгож аваарай
    workersБоловсролтой боловсон хүчин ажлын байранд гологддог шалтгаан нь нийлүүлэлт ихэссэнтэй шууд холбоотой. Компанийн захирлууд жил бүр 30 мянгаар нэмэгдэж буй ажилгүйчүүдээс нэгийг сонгохын тулд “дураараа дургих” боломж бүрдэнэ. Хамгийн түрүүнд ирсэн хүүгээр хамаг ажлаа нугалуулчихаад “Чи тэнцэхгүй” гээд явуулчих эрх нь байгаа хойно ийм зангаас буцахгүй. Цалингүй ажилтнуудаар өөрийгөө хуурч, ажилгүйчүүдийг гонсойлгож байхын оронд нэг хүнтэй тулж ажиллах нь илүү үр ашигтай. Ажиллах хүчний нийлүүлэлт их байлаа ч тэдний дундаас цөөн хүнийг алт болгож авах нь компанийн захиралд илүү үр дүнтэй. Шинээр бүртгүүлсэн дадлагын ажилтан гээд үл тоох бус харин ч “шүүсийг нь шахаж” амжилтаа ахиулах дөрөө болгох нь зөв. Ойлгоогүй зүйлд оролцож зөвлөх, заах, чиглүүлэх болон урамшуулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нөгөөтэйгүүр ажилтнаа шинэ чиглэлийн ажилд суралцуулж, дадлагажуулан хөгжүүлэхийг хүний нөөцийн ухаанд заасан нь бий. Нэг сумаар хоёр туулай буудах нь цалин олгогчид ашигтай. Хоёр хүн ажиллуулсанаас нэгийг суралцуулж, давхар ажиллуулаад, бага зэрэг цалин нэмэх нь компанид ашигтай, ажилтанд өгөөжтэй. Цалингаас гадна ажлын урамшуулал олгох нь бас нэгэн ач холбогдолтой аргачлал. Хийсэн ажлаас гадна “ИЧО” буюу идэвх чармайлтын орлого өгч болдог. Энэ мэтээр ажлаа мэддэг боловсон хүчнээ алдахгүйн төлөөх дараалсан арга хэмжээг тасалдуулж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Албан тушаал ахиулах нь ч тухайн хүний гарт байгууллага, хамт олноо даатгаж буй хэлбэр. Хамгийн сүүлд нь компанийн хувь эзэмшигч болгосон цагт тухайн ажилтнаа алдах, тааруу ажиллах вий гэж сэтгэл зовних хэрэггүй. Учир нь хүн хөрөнгийнхөө төлөө ажиллаж буй цагт асуудал гаргах нь ховор. Нөгөө талаас өдийг хүртэл олон шат дамжиж, сурч, хөдөлмөрлөж, дэвшиж ирснээр алдаж эндэх магадлал бага.
    Өнөөдөр яагаад ажиллах хүчний нийлүүлэлт хувийн цөөн компани руу хошуурч байна вэ? Ямар учраас “Оюу толгой”-н ажилтан болно гэж ам амандаа үглэнэ вэ? Юуны учир төрийн албан хаагч болохоор зүтгэдэг юм бол? Дээр өгүүлсэн боломжууд тэнд төвлөрсөн, аль нэг нь хадгалагдсан болохоор л иргэд хошуурдаг хэрэг. 2010 оны байдлаар 559.7 мянган ажилтны 64.9 хувь нь хувийн компанид, 28.1 хувь нь төсвийн байгууллагад ажиллаж байсныг харуулжээ. Ердөө долоон хувь нь ТББ-д ажиллаж байсан аж.

Гуравдагч ертөнц буюу гадаад хүчин зүйлс
    Иргэд ажилтай болох, ажилдаа удаан тогтвортой байх боломжийг хөгжлийн төлөө сэтгэл зовнидог хэн бүхэн эрэлхийлжажил байна. Түүний нэг Монголбанкнаас орон сууцны урт хугацааны зээл хэрэгжүүлэхээр болсон билээ. 20 жилийн турш цалингаараа орон сууны төлбөрөө хийх учиртай тул иргэд ажлаа хаях бус харин ч илүү мэрийж ажиллах гэнэ. Ажилтнууд цалингаа нэмүүлж, орлогоо ахиулахын тулд урьдынхаас үр дүнтэй, идэвхтэй ажилласнаар ажил олгогч ч түүнийг халах шалтаг олж харахгүй гэж Монголбанкныхан хэлж байна. Нөгөө талаас Монголд цагийн ажил эрхлэх боломжийг хангаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал асуудал болж байна. Орлогоо нэмэгдүүлж, улам сайхан амьдрах хүслийг биелүүлж, эрхийг хангах нь зөв. Үүний тулд цагийн ажилд нийгмийн даатгал тооцох, татвар төлөх зэрэг зайлшгүй шаардлага тусгах хэрэгтэй аж. Ядаж хөдөлмөрийн гэрээнд заасан “Давхар ажил эрхлэхийг хориглоно” гэсэн заалтыг үгүй хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ийнхүү ажил эрхлэлтийн хоёр талаас гадна гуравдагч хүчин зүйлийг шийдвэрлэснээр “Ажилд авна”, “Ажил хайж байна” гэх зарлал тасардаггүй юм гэхэд буурах нь зүй. Орлоготой сайхан амьдаръя, монголчууд аа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 52 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 53 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 15 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 43 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК