Зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн баярын өдрөөр хулгай дээрмийн хэд хэдэн хэрэг бүртгэгджээ.

Зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн баярын өдрөөр хулгай дээрмийн хэд хэдэн хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд 15 настай Н гэгчийг Драгон төвийн ойролцоо явж байхад 19 С настай гэгч гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан. Хэрэг хийсэн залуугийн хувьд нэгдүгээр курсын оюутан байсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд Төв усан бассейны дэргэд орой 21.00 цагийн орчимд 17 настай хүүхэд 17 настай хүүхдээ дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ мэт өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах хэрэг ихээр гарах болсныг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/