
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг жилийн өмнө Х.Баттулга сайд АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан ч хэрэгсэхгүй болгосон билээ. Тэгвэл МАХН-ын зарим гишүүд буюу УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар түүнийг дахин АТГ-аар шалгуулах хүсэлт гаргалаа. МАХН-аас өнгөрсөн 12 дугаар сард түүнийг шалгуулна гэх мэдээлэл гаргаад байсан ч намжаад байлаа. Тэгвэл энэ удаа Ц.Нямдорж гишүүнийг зарим ноцтой хэргийг Хууль зүйн сайд байхдаа нуун далдалж, авлига авсан байх магадлалтай гэж АТГ-т хандаж байгаа аж.
Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин томиологдсноос хойш албан тушаалаа урвуулан ашигласан олон том хэргүүдийг ил болгосон. Харин МИАТ зэрэг том хэргийг мэдээлсээр байхад хүч гаргаж шалгаагүй гэх Ц.Нямдоржийг авлига авсан байх магадлалтай гэж тэд үзжээ.
Сэтгэгдэл (2)