Манай улсын иргэн Эрээн хотод замын осол гаргаад эх орондоо зугтаж ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Манай улсын иргэн Эрээн хотод замын осол гаргаад эх орондоо зугтаж ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр машинтай явж байгаад БНХАУ-ын иргэний тээврийн хэрэгслийг мөргөчихжээ. Ингээд эх орондоо ирэхийн тулд нутаг нэгт нөхрийнхөө тээврийн хэрэгслийн багаажинд нь нуугдсан гэнэ. Гэтэл тэрээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомт дээр баригдажээ. Одоогоор түүнийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт саатуулан шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (3)