Гуравдугаар сарын 24-ны өдөр нэг гэр бүлийн зургаан хүнийг шатааж хөнөөсөн гэмт этгээд болох Л.Наранбаатарыг эмнэлгээс гаргаж, 461 дүгээр анги руу шилжүүлжээ. Түүний хувьд хохирсон гэр бүлийн хүргэн нь байсан бөгөөд эхнэртэйгээ маргалдаж, уурандаа бензин цацаж, амийг нь хөнөөсөн юм.Тэрбээр хэрэг үйлдэх үедээ өөрөө ч нэлээд түлэгдсэн бөгөөд “Мөнгөн гүүр” эмнэлэгт өндөржүүлсэн хамгаалалтын дор эмчлүүлж байсан юм. Л.Наранбаатар нь хоёр удаа хагалгаанд орсон бөгөөд гурван хурууг нь тайрсан байна. Түүнийг 14 хоногийн өмнө биеийн байдал нь сайжирсан хэмээн үзэж Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлжээ. Харин түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байгаа аж.





















































Сэтгэгдэл (4)