Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн
хошууч П.Өлзийсайханыг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, бусдыг
айлгаж, дарамтлан хахууль авдаг байсан гэх хэрэгт сэжиглэн саатуулаад
байгаа. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Улсын мөрдөн байцаах
газрын Мөрдөн шалгах хэлтсээс баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид
саатуулсан.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, бусдыг айлгаж, дарамтлан хахууль авдаг байсан гэх хэрэгт сэжиглэн саатуулаад байгаа. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Улсын мөрдөн байцаах газрын Мөрдөн шалгах хэлтсээс баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
П.Өлзийсайханыг цагдан хорих хугацаа маргааш дуусна. Гэхдээ түүний цагдан хорих хугацааг сунгах эсвэл суллах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)