Ховд аймгийн Булган суманд цагдаагийн алба хаагч цагдаа Т-г буудаж
амийг нь хохироосон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан. Уг хэргийг
тус сумын ерөнхий боловсролын сурагчид үйлдсэн бөгөөд тус сумын
Баянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой
Сапаргали, Хапаар нар байсан.

Ховд аймгийн Булган суманд цагдаагийн алба хаагч цагдаа Т-г буудаж амийг нь хохироосон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан. Уг хэргийг тус сумын ерөнхий боловсролын сурагчид үйлдсэн бөгөөд тус сумын Баянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хапаар нар байсан.
Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хавтаст хэрэг нь өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Прокурор хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлж, Дээд шүүхээс харьяалал тогтоож өгөх юм байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 91, 91,2-т зааснаар бусдыг санаатай алсан хэргээр шалгаж, гэмт этгээдүүд долоон удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ.
Д.Ундрах /24tsag.mn/