зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сүхбаатар: Жудагтай ерөнхийлөгчтэй болбол төрд хяналт-тэнцвэр тогтоно

2013-6-05
0
ЖИРГЭХ

сүхбаатарМАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуу лийн сурталчилгаа ид өрнөж байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гарав уу. МАН-аас Хууль зүйн ажлын хэсэг гарч энэ асуудлаар ажиллаж байгаа гэсэн?

-МАН-ын сонгуулийн төв комиссын Хууль зүйн ажлын хэсэг сонгуулийн явц, сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа. Ер нь сонгууль эхлэхээс өмнө сонгуулийн хууль зөрчигдөж эхэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу өнгөрөгч тавдугаар сарын 13-ны өдөр хэд хэдэн телевизээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг орон даяар цацуулсан. Уг үйлдлийг бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 33.1, 33.11 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж захиргааны арга хэмжээ авахуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэг лэгчийн төлөө газруудаас “Мөрийн хөтөлбөрийг тайл бар лан таниулах шинжгүй нэвтрүүлэг тул хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна” гэсэн хариу өгсөн.

  Бидний тавьсан асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 33.1-д “нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгааг эхлүүлнэ”, 33.11-д “сонгуу лийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаас өмнө эхлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж байна гэдэг үндэслэлээр хандсан юм. Сонгуулийн сурталчилгаа гэж нэгдүгээрт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, хоёрдугаарт, тухайн нэр дэвшигчийг дэмжин сурталчлах зорилгоор хуульд нийцсэн бусад арга хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг хэлдэг. Үүнээс үзэхэд тухайн нэвтрүүлэг нь мөрийн хөтөлбөр тайлбарлан таниулах шинжгүй нь ойлгомжтой. Гэхдээ нэр дэвшигч тодорсон байсан уу гэвэл тодорсон байсан. Харин хуульд заасан хугацаа эхлэхээс өмнө нэр дэвшигч өөрийн давуу тал, нэр дэвшигчийнхээ хувиар өөрийгөө дэмжин сурталчилсан агуулгатай байсан нь бүх нийтэд ил байсан шүү дээ. Дэмжин сурталчлаагүй юм бол юу болж таарах юм. Тэгвэл “Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаас өмнө эхлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг юунд зориулан оруулсан болж таарав.

  Ийм энгийн зүйлд инээдтэй тайлбарыг цагдаагийн байгууллага болон ШӨХТГ өгсөн нь энэ сонгуулийн түүхэнд сонин баримт болж үлдлээ. Би ингэж хууль зөрчсөн үйлдлүүдийг улаан цайм хаацайлж, энэ мэт тайлбар ирүүлсэн нөхдийн хууль зүйн мэдлэгт эргэлзэж байна гэхээсээ илүү улстөрийн захиа даалгаварт захирагдсан байдлаар асуудалд хандаж байна гэж үзэж байгаа. Монгол даяараа тэр нэвтрүүлгийг үзсэн. Гэтэл ийм тайлбар ирүүлж л байдаг. Тухайн үед мөрийн хөтөлбөр нь гараагүй байсан учраас тэр нэвтрүүлэг нэр дэвшигчийг дэмжин сурталчлах гэдэг агуулгад багтаж байгаа юм. Гэтэл нэр дэвшигчийг дэмжин сурталчлаагүй гэдэг тайлбарыг Засгийн газрын нэг агентлагийн хууль бусаар томилогдож, эрх баригчдад үйлчилдэг шударга гэгдэх улстөржсөн хүн ирүүлж байх юм. Сонгуулийн сурталчилгаа сонгуулийн хуулийн 33.1 дэх заалтыг ийнхүү зөрчихөөс эхэлсэн гэдгийг дахин хэлье.

-СЕХ аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэл дэхүүнийг батлахдаа зөрчил гаргасан талаар өмнө нь МАН-аас мэдээлэл хийж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Аймаг, нийслэлийн сонгуу лийн хороодын бүрэлдэхүүнийг СЕХ баталсан. Ингэхдээ илтэд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг бас л зөрчиж томилогдсон “түр” тодотголтой хүмүүсийг сонгуулийн хороо дын бүрэлдэхүүнд оруулсан байна лээ. Бид СЕХ-нд энэ талаар асуудал тавьсан. УИХ дахь МАН-ын бүлгээс ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг хөндөж ярьсан. Харин СЕХ зарим нэг хүнийг өөрчилснөөс хэтрээгүй. Үүний улмаас “түр” тодотголтой хууль зөрчсөн нэр бүхий 13 хүн сонгуулийн хороодод ажиллаж байна. Энэ зөрчил одоо болтол арилаагүй. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулдаг. Сум, дүүргийн сонгуулийн хороод хэсгийн хороодыг байгуулдаг. Гэтэл эдгээр сонгуулийн хороодын шат шатанд төрийн албаны бус зөрчилтэй олон хүнийг оруулж хуулийг ор төдий болгож хувиргалаа.

-СЕХ-ноос УИХ дахь МАН-ын бүлэгт энэ талаар тайлбар ирүүлсэн гэж байсан. Мөн тайлбарыг МАН-д ирүүлсэн үү. Ямар агуулгатай тайлбар ирүүлсэн юм бол?
-Сонгуулийн хороодын зарим нэг хүнийг өөрчилсөн, сонгуулийн хэсгийг байгуулсан, мөн сонгогчдын тоотой холбоотой асуудлаар тайлбар ирүүлсэн байна лээ. Ямар ч байсан сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг томилох явцад алдаа, зөрчил гарсныг СЕХ хүлээн зөвшөөрсөн гэж бодож байгаа. Учир нь сонгуулийн хороодын зарим хүнийг өөрчилж алдаагаа засч, залруулсан гэж бидэнд мэдэгдсэн. Гэхдээ “түр” тодотголтой хууль зөрчсөн нэр бүхий 13 хүн одоо болтол байгаа. Ийм зөрчилтэй хүмүүс сонгуулийн хороодыг байгуулсан.

-Ерөнхийлөгчийн сонгуу лийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш сурталчилгаатай холбоотой хууль зөрчсөн үйлдэл гарав уу?

-Манай намын “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” гэдэг сонгуулийн уриаг “Эдийг эрхэмлэнэ” болгож өөрчлөх маягаар сонгогчдыг төөрөгдүүлэх, зориуд гутаан доромжлох агуулга бүхий зүйл телевизийн хөтөлбөрөөр цацсан. Энэ асуудлаар бид Нийслэлийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Харамсалтай нь шийдэгдээгүй. Мөн нэр дэвшигч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг амаар болон бусад хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Тухайлбал, “Залуу ээжүүдэд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалинг хоёр жилийн турш олгоно.

  Таван хүүхэд төрүүлж, ийм тооны хүүхдийг харж, асарч байгаа ээжүүдэд нэг хүүхдийн хувьсах зардлаар тооцож жилд сая төгрөгийн цалин өгнө” гэх мэт Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй, шууд улсын төсвийн хөрөнгө оруулалтад хамаарах сурталчилгаа хийж, ард иргэдэд амласан. Энэхүү үйлдлээр нь мөн холбогдох байгууллагад хандсан байгаа. Түүнчлэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн уриа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 13.1-д “Албан тушаалтан өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар зар сурталчилгаанд албан тушаалын нэр, нөхцөл байдлаа хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Түүнчлэн “Ерөнхийлөгчөө дэмжье” гэдэг уриатай сур- тал чилгаагаа үргэлжлүүлж байна.

  Ерөнхийлөгч бол Үндсэн хуульд зааснаар үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтан. Түүнээс ерөнхийлөгч гэдэг нэр хувь хүний өмч биш. Зүй нь “Ерөнхийлөгчөө дэмжье” гэж байгаа нь нөгөө талаараа Ерөнхийлөгч биш хүнийг битгий дэмж гэж сонгуулийн өрсөлдөөний нөхцөлд олон нийтийг буруу хандлага уруу түлхэж байна. Яагаад өөрийнхөө нэрээр гарч чадахгүй албан тушаалынхаа нэрний ард нуугдаад байгаа юм. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хуулийг хүндлэх, биелүүлэх ёстой шүү дээ. Ц.Элбэгдорж “Онч мэргэн үг” номондоо “Хууль зөрчөөгүй юм шиг хууль зөрчихийг авлига гэнэ” гэж хэлсэн байна лээ. Гэтэл Ц.Элбэгдоржийн үйлдлийг харахаар хууль илт зөрчөөд холбогдох байгууллагуудаар “Хууль зөрчөөгүй” гэж хэлүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдэл, албан тушаалынхаа байдалд дулдуйдан сонгуулийн хууль зөрчсөн сурталчилгаа явуулж, хүч түрсэн байдлаар аливаад хандаж байна. Төрийн хяналтын байгууллагууд ажиллахгүй байна шүү дээ. Эдгээрийг манай Хууль зүйн ажлын хэсэг тухай бүрт нь олон нийтэд мэдээлж байгаа.

  Манай нэр дэвшигч “Хууль, шүүхийн байгууллагын намчирхсан байдлыг өөрчлөх ёстой” гэж хэлсэн байгаа. Нэгэнт хууль сахиулах төрийн хяналт дампуурсан учраас бид түмний хяналтад найдаж байна. Түмний хяналт гэж иргэний нийгмийн хяналтыг хэлээд байгаа юм. Сонгогчид саналаа өгөхдөө энэ байдлыг харгалзан үзэх байх. Хууль, шударга ёсыг хамгийн их ярьдаг хэрнээ шударга өрсөлдөж, хуулиа дагаж чадахгүй буруу үлгэр дууриалалтай хүн зөв зүйл рүү аваачихгүй. Харин ч манай нэр дэвшигч “Харгүй сайхан, шударга өрсөлдье” гэж хэлж байгаа. Манай намын сонгуулийн штаб ч энэ чиглэлээр ажиллаж байна.

-Сүүлийн үед МАН-аас нэр дэвшигчийн талаарх сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллээр гарах боллоо. Ялангуяа, өдөр тутмын зарим сониноор… Үүнд хариулт өгөхгүй юу?

  -Бохир технологиуд явж байна. Б.Бат-Эрдэнэ аваргын талаар элдэв хар мэдээлэл цацаж, зарим талаар гүтгэлээ. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигчийг Гитлертэй зүйрлэж байх жишээтэй. Гарал байдалтай нь холбож “Цэвэр цусны Монгол” гэдэг асуудлыг АН-ынхан гаргаж тавьсан. Цэвэр гэдэг үгийг гутаах гэж өөрсдөө элдэв зүйл зохиож байна. Энэ мэтчилэн үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг зориуд олон нийтийн дунд цацаж байгаа. Үндэсний эв нэгдэлд хохирол учруулах энэ үйлдлийг нь АН-д бид анхааруулж, сануулсан. Сонгууль шударга, чөлөөт өрсөлдөөн дунд өрнөсний үр дүнд ялалт байгуулсан нь зөв замд хөтлөх учиртай. Одоо цагт төрийн эрх мэдэл нэг хүчин, нэг хүний гарт төвлөрнө гэдэг аймшигтай нь улам бүр тод харагдаж байна. АН-ынхан арав гаруй жилийн өмнө биднийг эрх барьж байх үед “Төрийн эрх мэдэл нэг хүчний гарт төвлөрвөл хяналтгүй дарангуйлал бий болдог” гэж ярьдаг байсан.

  Гэтэл өөрсдөө “Өгсөн шиг эрх мэдлээ өгчих. Дараа нь тооцсон шиг хариуцлага тооц” гэдэг арга барилаар явж байна. Ардчилсан нийгмийн гол зүйл бол төрийн эрх мэдлийг хязгаарлалтад оруулах явдал. Энэ нь ардчиллын үндсэн шаардлага болох улстөрийн эрх мэдлийн хяналт-тэнцвэрийн зарчим. Нэг хүчний гарт бүх эрх мэдлийг оруулахгүйн тулд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салаа мөчирт хуваарилдаг. Эдгээр нь нэг нэгнээсээ харилцан хамааралтай. Бие биеэ харилцан хянаж тэнцвэржүүлдэг. Одоогийн байдлаас харвал УИХ- ын эвслийг бүрдүүлж буй олонх нь АН, Ерөнхийлөгч АН-аас, Засгийн газрыг АН бүрдүүлж байна. УИХ дахь олонхи Ерөнхийлөгчөөр дамжуулж, хүч хавсарч шүүх эрх мэдлийг хяналтандаа оруулчихсан. Үүнээс гадна хууль тогтоох байгууллагад сөрөг хүчний оролцоог хязгаарласан.

  МАН-ын бүлгийн гишүүд нэг нэг байнгын хороонд, нөгөө хэсэг нь хоёр байнгын хороонд, АН-ын гишүүд гурван байнгын хороонд байх жишээтэй. Ийм УИХ бүрдчихсэн. Засгийн газрын тэргүүн нь Үндсэн хууль зөрчиж, “түр” гэсэн тодотголтой хууль зөрчсөн томилгоог орон даяар явуулж олон хүнийг хоморголон халж, намчирхах үзлийг гаарууллаа. Төрийн албаны сонгон шалгаруулалтын журмыг намч болгосон гээд асуудлыг хөндвөл их зүйл бий. Сүүлийн үед шүүгч нарыг шинэ хүмүүсээр сэлбэх нэрийдлээр өөрсдийнхөө улстөрийн захиалгыг биелүүлэх хүмүүсийг ил тод, хууль бусаар томилж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг хэсэг хүний гарт очвол ардчиллын зарчмын тухай ярих ч хэрэггүй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн зааг ялгаа үгүй болж улстөрийн нэг хүчний бодлогод зангигдвал эрх мэдэл хяналтгүй, дур зоргоороо авирлах боломж нөхцөл бүрддэг нь ардчиллын наад захын дүрэм.

  Одоогийн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн урилгаар дэлхийн нэлээн том философич Фрэнсис Фукуяама ирж ардчиллын тухай ярихдаа “Хяналтгүй төр ардчилалд аюул занал учруулна” гэж хэлсэн. Мөн Нобелийн шагналт Ан Сан Су Чи “Дүр исгэсэн ардчилал дарангуйллаас илүү аюултай” гэсэн шүү дээ. Энэ бүхний цаад санаа юу юм гэхээр эрх мэдэл хэсэг бүлэг хүний гарт төвлөрбөл тэд үүнийгээ ашиглаж “нийгмийн сайн сайхны төлөө зөв зүйл хийж байна” гэж ард түмэнд итгүүлэн, далбаан дор нь өөрсдийнхөө эрх мэдлийг бэхжүүлж ноёрхол бий болгодог. Энэ зүй тогтол мөн чанараараа ардчилсан ёсыг гажуудуулдаг. Базаад дүгнэвэл төрийн эрх мэдэл бүхэлдээ нэг хүчний гарт орчихоор хяналтгүй төр бий болох боломж бүрдэж байгаа юм. Үүний хор хохирол нь ард түмний эрх ашиг хохироход хүрдэг.

-Таны ярьж буй эрх мэдлийн тэнцвэр юунаас болж алдагдаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Зөв, шударга хүмүүс төрд ажиллахгүй байна гэдэг дүгнэлт хийж байгаа. Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ аваргын яриад байгаа зөвийг дэмжинэ гэдэг нь зөв хүмүүсийг дэмжиж, зөв бодлого явуулж, бурууг засна гэсэн үг. Б.Бат-Эрдэнэ аварга “Би элдэв зүйлд буртаглагдаагүй хүн. Миний нэр цэвэр, сэтгэл цэвэр, гар цэвэр” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, нэр бүтэн, олон түмнээсээ өөрийн хичээл зүтгэлээр сайн нэрийг олсон хүн учраас бусдыг үлгэрлэн дагуулж чадна гэж хэлсэн хэрэг. Тиймээс ч манай нэр дэвшигч Ц.Элбэгдорж нэр дэвшигчээс нэлээд олон газар илүү итгэл дэмжлэг хүлээж, зарим газар ойролцоо байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гол үүрэг бол Монгол түмний эв нэгдлийг хангах явдал.

  Жанжин Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үг бий. Монголчуудын нийгмийн эв эе аливаа санал зөрөлдөөнтэй асуудлуудыг ярилцаж, зөвшилцөж шийдэхэд оршдог. Улстөрийн хүчнүүд санал зөрүүтэй зүйлээ ярилцаж, эх орныхоо төлөө хамтарч ажиллах учиртай. Чухам энэхүү замыг Ерөнхийлөгч засч, зохицуулах үүрэгтэй. Хэрэв Ерөнхийлөгч нэг намын явуулж буй улстөрийн бодлогын талд гарч нөгөө намыг буруутгах, авлигатай тэмцэх нэрийдлээр улстөрийн нэг хүчнийг нухчин дарах, шахан зайлуулах ажиллагаанд хамт оролцож эхэлбэл асуудал өөрөөр эргэнэ. Энэ нь Монголыг манай, танай, ардчилсан, ардчилсан бус гэдгээр ангилж хуваадаг байдал уруу хүссэн хүсээгүй оруулна.

  Дарангуйлал үүссэн улс оронд одоогийн сурталчилгаа шиг “Авлигатай тэмцэж байгаа учраас надад бүх эрх мэдлийг өг, миний бүх юм зөв, авлигатай тэмцэж байгаа учраас би хамгийн сайн хүн” гэдэг популист уриа лоозон ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл, нийгэмд дэмжлэг авахуйц үйлдлээрээ бүхнийг цагаатгаж, явуулж буй бүх үйл ажиллагаагаа зөвтгөж байна шүү дээ. Монголд Авлигатай тэмцэх асуудлыг ганцхан Ц.Элбэгдорж гаргаж тавьж, ярьж эхэлсэн юм биш. Тухайлахад, Б.Бат-Эрдэнэ аварга Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Монголын түүхэнд анх удаа авлигын асуудлаар парламентын нээлттэй сонсгол зохион явуулсан. Авлигын эсрэг асуудлаар онцгой анхаарч ажилласан хүн. Одоогийн Ерөнхийлөгч улс төрийн намуудыг алагчилж ханддаг.

  Ерөнхий сайд нь 17 тэрбум төгрөгийн тендерт холбогдоод байхад, Засгийн газрын гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүн байхад, УИХ-ын дэд даргаасаа татгалзсан нэрээр хариуцлага хүлээлгүй үлдсэн С.Баярцогтын гадаадад байгаа нууц данстай холбоотой асуудал гарахад ерөөсөө ч дуугараагүй. Ингээд харахад Ерөнхийлөгч нам, эсвэл аль нэг бүлэглэлийнхээ барьцаанд байгаа шинж ажиглагдаж байна. Манай нэр дэвшигч “Би аль нэг бүлэглэлд хамаардаггүй. Хэн нэгний барьцаанд байдаггүй” гэж мэдэгдсэн. Энэ бол чухал мэдэгдэл. Ер нь барьцаалагдсан улстөр бий болж байгаа нь нэр цэвэр биш, сэвтэй хүмүүсээс болж байгаа хэрэг. Энэ мэтчилэн манай нэр дэвшигчид давуу тал бий. Хэдийгээр бидэнд өнөөдөр хууль зүйн талаасаа бэрхшээл байгаа ч иргэд, олон түмнийхээ итгэл, дэмжлэгт тулгуурлаж байна. Эрх баригчид төрийн бүх эрх мэдэл дээр сууж, түүнийгээ ашиглаж байгаа ч МАН энэ хүнд дарамтыг олон түмнийхээ дэмжлэгээр даван туулна.

-Та бүхэн удаа дараагийн хууль зөрч сөн асуудлаар холбогдох бай- гуул лагуудад хандсан ч тодорхой хариуц лага тооцохгүй байгаа гэлээ. Цаа шид энэ мэтчилэн хууль зөрчсөн үйл дэлд хариуцлага тооцохгүй бол яах вэ?

-Хяналтгүй төр ийм л болдог. Хяналтгүй төр өөртэйгөө хариуцлага тооцохыг хүсдэггүй. Эрх мэдэл бүхэлдээ нэг хүчний гарт орсон учраас хэн өөрийнхөө хүмүүстэй хариуцлага тооцох юм. Энэхүү тэнцвэргүй байдлыг цаашид яах вэ гэдэг нь Ерөнхийлөгчийн сонгуулиар шийдэгдэнэ. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр намчирхдаггүй, голч, төвч, жудагтай Ерөнхийлөгч гарвал төрийн эрх мэдэлд хяналт, тэнцвэр бий болно. Манай намд хамаагүй,төрд ажиллаж байсан зарим нэг албан тушаалтнууд дур зоргоороо авирлаж байсан асуудлыг бидэнтэй холбож ярьдаг. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас төрд ажиллахдаа үнэхээр зөрчил гаргасан бол хэнийг ч хаацайлахгүй. Тодорхой хэмжээнд МАН-д төрийн эрх барьж байсан гэдгээр хамаарагдах ч гэсэн шууд утгаар нь намд хамаатуулж улстөрийн зорилгоор хандаж байгаа нь шударга ёсны төлөө хийж байгаа тэмцлийн зорилгыг гажуудуулж байгаа хэрэг.

   Шударга ёс гэдэг нэг хэсэг хүнд хууль үйлчлүүлэх асуудал биш. Гэтэл АН-ын угшилтай л бол хэн ч хууль зөрчихөд хариуцлага тооцдоггүй. Үүний эсрэг хариуцлага тооцох гол хөшүүрэг зэвсэг нь иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, шударга бус байдлын эсрэг саналаа өгөх явдал. Ингэснээр даварсан, дураа раа авирладаг, хяналтгүй төрийг хазаарлана. Тиймээс иргэд дуу хоолойгоо илэрхийлж,эрх ашгаа хангуулахын тулд, эрх баригчдыг сайн ажиллуулахын тулд харилцан хяналт, тэнцвэртэй системийг бий болгох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг маш тодорхой. Төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улстөрийн хүчнүүдийг шаардлагатай үед нь зөвшилцүүлэх, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байх явдал.

  Манай нэр дэвшигчийн хувьд цагдаагийн хурандаа цолтой хүн. Хууль хүчний байгууллагад ажиллаж байсан жудагтай улстөрч. Далай лам “Ёс суртахуунгүй улстөр бол хүний нийгэмд хэзээ ч сайн сайхныг авчрахгүй” гэж айлдсан байдаг. Цаад утгаараа ёс суртахуунтай улстөрчдийг нэхээд байна шүү дээ. Хамгийн гол нь Монголын төрийн тэргүүнд тогтворгүй, тавьтаргүй, намчирхсан жудаггүй хүн байж таарахгүй. Ард түмэн өөрсдийг нь төлөөлж чадах, ам ажлын нэгдлийг хангадаг, улстөрийн барьцаанд ороогүй, нэр нь сэвтээгүй цэвэр хүнийг гараасай гэж хүсч байгааг судалгаа, бас амьдрал харуулж байна шүү дээ. Энэ шаардлагад нийцсэн хүнээ бид нэр дэвшүүлсэн.

-Өмнөх сонгуулиудад санал тоолох автомат машиныг ашиг- ласан. Гэхдээ сонгуулийн дараа санал тоолох машинтай холбоотой янз бүрийн асуудал үүссэн. Энэ удаад ч автомат машинаар санал тоолох гэж байна. Үүнд МАН хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-  Бид анхаарал хандуулан ажиллаж байгаа. Автомат машиныг буруу гэж яри хаасаа илүү тооллогын явцад хя- налттай байлгах асуудлыг нэлээд хөндөж байгаа юм. Учир нь зөвхөн автомат машинд найдаад орхиж бо- лохгүй. Дэлхийн аль ч улс оронд сонгуу лийн автомат машиныг нэвт рүүлэхдээ гар аргаар давхар тоолж, түүнийг нь нүдээрээ харж баталгаажуулж сонгууль явуулдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарсан алдаа нь автомат машин тоолсон саналын хуудсыг гараар тоолж баталгаажуулах хуулийн заалтыг СЕХ санал хураахаас гурав хоногийн өмнө журамдаа өөрчлөлт оруулан хасч, бүх саналын хуудсыг хүчинтэйд тооцсон. Ингэж нүдээрээ харж, хянах боломжийг алдагдуулж, гажуудуулсан. Үүнээс хар сэр, сэжиг төрсөн нь зүйн хэрэг. Хуульд зааснаар сумдад хяналтын тооллого хийж болж байгаа ч Дархан, Эрдэнэт зэрэг сумуудаас 20, 30 дахин том хотод нэг хэсгийг нь тоолно гэдэг хангалтгүй.

   Яг үүнтэй адил Улаанбаатар хотын нэг дүүргийн хоёр хэсэг буюу 18 хэсэгт тоолно. Улсын хэмжээгээр 348 хэсэгт тооллого хийх юм. Энэ нь сонгуулийн нийт хэсгийн 15 хувьд л санамсаргүй шодолтын аргаар хянал- тын тооллого хийгдэнэ гэсэн үг. Сумдад санамсаргүй шодолтыг зөв хийх хэрэгтэй. 2012 оны УИХ-ын сонгуулиар аймаг, дүүрэг бүрт хоёр хэсгийг санамсаргүй тоолно гэсэн боловч зарим газар хяналтын тооллого хийх газрыг цаанаас нь зааж өгсөн байгаа юм. Тиймээс сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв хяналтын тооллогоор сонгуулийн хэсэгт нөлөөлөх зөрчил, дутагдал гарвал бүгдийг нь дахин тоолох ёстой. Тэгж автомат машины талаархи олон нийтийн эргэлзээ тайлагдана. Гэвч СЕХ ингэж ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа учраас санал тоолох үйл явц нь энэ сонгуулийн санаа зовоосон асуудлын нэг болж байна.

Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.131.233.59)
    Башир зальтангууд аврагаар авилгаа авруулна хэмээн горьдоцгоож байгаа. Тэр тэдний авралын ганц од. Харин Элбэгээ дахин гарвал тэд сөнөнө, Монгол хожино.
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • ee (203.194.115.210)
    beterdene garval avilgaliin tom tom hereg zogsoj ardiin namiin avilgalchid butsaad serne sergene ulsiig idne muhuunu
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • санаа (202.179.11.58)
    аваргыг дэвшүүлнэ гэдэг бөхөө дээдлэх ард түмний тэр хүсэл дээр нь улс төр хийх гэсэн башир арга өөр юуч биш
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    саяхан
  • Зурхай: Энэ долоо хоногт таны амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 мин
  • Улаанбаатарт өнөөдөр 25 хэм дулаан байна
    17 мин
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    14 цаг 47 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2025-08-22
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2025-08-22
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2025-08-22
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    2025-08-22
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    2025-08-22
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    2025-08-22
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    2025-08-22
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    2025-08-22
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2025-08-22
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    2025-08-22
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК